Л.Оюун-Эрдэнийн СҮРЖИГНЭЛ ба Ковидоор халхавчилсан КОММУНИСТ ДЭГЛЭМ
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-16

Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгч болчихлоо. Төрийн тэргүүнээр сонгогдоно гэдэг бол цөөхөн улстөрчид оногддог ховорхон хувь тавилан юм. Тэр Ерөнхийлөгч болсоноор үндсэндээ намын ажлаасаа албан бусаар хөндийрсөн гэсэн үг л дээ. Ингэснээр 32 дахь Ерөнхий сайд “Ертөнцийн эзний хүү” Л.Оюун-Эрдэнэ намын дүрэмд заасны дагуу МАН-ын даргын тамгыг Хүкээс угсаа залгамжилж авав. Шууд утгаараа бол эрх мэдэл, албан тушаалын бяр суусан гэсэн үг. Хэнийг шоронд явуулж, хэнийг шороонд булах, хэнийг ГЭМТ ХЭРЭГТЭН болгож, хэний ГЭМ БУРУУГ УУЧИЛЖ НУУХ  вэ гэдэг бүх түлхүүр одоо түүний гарт байна.

Тэр мэдээж амаргүй цаг үед Ерөнхий сайд болсон. Гэхдээ эрх мэдлээ буруугаар ашиглаж эхэллээ. Уг нь Ковидыг дарж, иргэддээ эдийн засгийн дэмжлэг үзүүлж, унаж буй улс орноо хөл дээр нь босгох тухай чуулганы индрээс ярьж байсан бол сүүлдээ бяртай болоод ирэхээрээ өөрийн ноёрхолоо тогтоохоор оролдож, нууц бодлоо ч ил гаргах болов.

Ковид гэх ДАЙНД галын шугамд ажиллаж байгаа эмч нар цалингаа нэмүүлэхээр зориглон жагсаж, суулт зарлав. Тэдний суултыг эхлээд УИХ дахь эмч гишүүд, дараа нь Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзав. Сайд нь уг нь чааваас эрх биш тэдэнтэйгээ адилхан зовлон туулж ирсэн болохоор цалиг нь нэмэхийг дэмжив. Гэтэл Ерөнхий сайд нь эрс эсэргүүцэв. Тэрбээр эмч нартай уулзах үеэрээ “Саяхан УИХ төсвийн тодотголыг баталсан. Төсөв хүрэхээ байсан учраас тодотгол хийсэн. Монгол Улсын төсөв ерөөсөө л 10 их наяд. Цар тахлын эсрэг тэмцэлд улс бүхий л нөөц боломжоо ашигласан. Хүүхдийн мөнгөнд л гэхэд төсвийнхөө 1.4 их наядыг зарцуулдаг. Дулаан цахилгааны төлбөрт нэг жилд 1.2 их наядыг цацруулахаар байгаа. Вакцинд 300 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Шинжилгээнд өдөр бүхэн 500 сая төгрөг зарцуулж байна.  Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой. Цар тахлын амаргүй үед улс төр байвал Ерөнхий сайдтай хийх хэрэгтэй. Энэ улс төрийг эрүүл мэндийн салбартай хийж талцан хувааж болохгүй. Өмнө нь вакцин дээр ийм асуудал үүссэн. Цаашлаад энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж, хуулийн байгууллагад шилжүүлнэ. Эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагааг доголдуулан, тасалдуулах зорилго яав ч тангараг өргөсөн эмч хүнд байх ёсгүй. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид бас үүнд автах ёсгүй. Тиймээс эрүүл мэндийн салбартай холбоотой улстөржилтийг таслан зогсоохын тулд Ерөнхий сайд цаашид хатуу арга хэмжээ авна. Монгол Улсын Ерөнхий сайд нэг номерын мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, цаана юу болж байгааг би мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа. Тусгай албаны мэдээллүүд ч авагдаж байгаа. Эрүүл мэндийн сайд байсан зарим улстөрчдөд хандаж хэлэхэд эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайдын хувьд шаардаж байна. Цаашлаад ийм зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийвэл Ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын хэм хэмжээнд байгаа эрх мэдлээ хэрэгжүүлэх болно шүү. Нийт иргэдээ хамгаалахын тулд хатуу байх үе байна" гэсэн юм.

Ерөнхий сайдын энэхүү хэлсэн үгнээс ажиглахад “Ковидоор далимдуулсан КОММУНИСТ ДЭГЛЭМ” тогтоох санаархал байгаагаа ийнхүү илэрхийлжээ. Тэрчлэн Үндсэн хуулиар олгосон иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарлах гэж оролдож байна. Үүний нэг илэрхийлэл бол “Мэдээллийн урсгал” гэх Засгийн газрын санхүүжилттэй төсөл байв. 10 хоногийн хугацаанд бусад хэвлэлүүд амаа үдүүлэн зөвхөн Засгийн газрыг уухайлан дэмждэг хэвлэлүүд, өөрсдийгөө сайн сэтгүүлч гэж боддог нөхдүүдийн бэлтгэсэн цаг үеийн цагаан мэдээ, амтгүй, цаанаас нь захиалсан асуулттай сул ярилцлагуудаас харж болно. Мэдээллийн урсгал бол үндсэндээ Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Үндсэн хуулийн иргэний мэдэх эрх, Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг ИЛТ ЗӨРЧСӨН, ТӨРИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ төсөл байсан. Энэ бол Засгийн иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан ДАРАНГУЙЛЛЫН эхний хэлбэр байв.

ДАРАНГУЙЛЛЫН ДАРААГИЙН ХУВИЛБАР НЬ  Ерөнхий сайдын хэлсэн үг байв. “Та нар зүгээр аятайхан байгаарай. Надад бүх мэдээлэл ирж байгаа шүү. Би хүсэх л юм бүгдийг чинь тагнана, чагнана. Барьж хорьж, шоронд хийж чадна. Тийм учраас миний дүрмээр бай” хэмээн АРД ИРГЭДЭЭ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ, ЭНГИЙН ЭМЧ АЖИЛЧДЫГ, ТАНГАРАГ ӨРГӨСӨН АЛБАН ХААГЧДЫГ ДАРАМТАЛЖ чимээгүй болгов.

Замын-Үүдэд очсон сүржигнэл. Х.Нямбаатар сайдын БАРИВЧИЛГАА зэрэг бол Төр засгийн бодлого гэхээсээ илүүтэй хоёр найзын хоорондын хоршил гэж хардаж болох юм. Монгол Улсын Үндсэн хууль болон шүүхийн тухай хуульд  төрөөс хараат бусаар ажиллана гээд заачихсан байгаа. Гэтэл тийм биш аж. Одоогийн байдлаар бол Монголын хууль хүчний байгууллагууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын халаасанд явдаг бололтой. Тэдний зааварчилгаар хэнийг баривчлах, хэнийг айлган сүрдүүлэх вэ гэдэг сцинарын дагуу явж байна. Үндсэндээ МАН-ын дарга, сайд нарт үйлчилдэг, тэднийг дагадаг ХУУЛЬ, ШҮҮХ, ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ын албан хаагчидттай болчихсон л гэсэн үг. Энэ бол ДАРАНГУЙЛАЛ ТОГТСОНЫ ТОД ИЛЭРХИЙЛЭЛ.

Монгол улсад Ковидын халдвар илэрсэнээр л КОММУНИСТ ДЭГЛЭМ тогтчихсон. Ковидын эсрэг хууль бол үндсэн суурь, гол баримтлах зарчим, иргэдийг эрхийг хязгаарлах жолоо нь болсон. Үүнээс улбаатайгаар Засгийн газар бүх эрх мэдлийг гартаа алтгаж эхэлсэн. МАНай Ерөнхий сайд ч КОММУНИСТ ДЭГЛЭМТЭЙ Хойд Солонгосын Ким удирдагчаас, БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин даргаасаа ч ИЛҮҮ ХҮЧТЭЙ удирдагч болоод гэнэт цойлоод гараад ирэв. Дээрх хэдэн жишээнээс л харахад МАНай улсад НЭГ НАМЫН ТОГТОЛЦООНДОО эргэн шилжиж, нэг хүний үгээр явдаг КОММУНИСТ нийгэмдээ бүрэн шилжсэн бололтой. Одоо бүгдийг цагдах, хорих, илүү үглэж, үнэнг хэлсэн, бичсэн бүхнийг Засгийн эсрэг ажилласан гэх үндэслэлээр ЯЛЛАДАГ ийм систем рүү аажмаар гулган орж байна.

Хамгийн сүүлд хачиргүй үнэнг хэлэхэд улс орны хувь заяагаар тосгоны сургуулийн жижүүр хүү тоглож, мөхөл рүү нь түлхэж байгаа нь УЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДСАН гэдгийг нэвт илтгэж байна. Үүнийг Монгол Улсын Гавьяат хуульч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Цэндийн Нямдорж гуай тодорхойлсон юм. Харвардад эзэмшсэн Харь гүрний бодлого Халх Монголын төрөөр тоглож байгааг УХААНТНУУД ХАРААД ДУУГАРАХГҮЙ БАЙГАА нь харамсалтай. Их хүссэн хүнээр төрийн жолоо бүү атгуул гэж үгтэйсэн. М.Энхболдод яаж долгинож байгаад сүүлд нь яаж тонгорлоо... Тэр ийм л эзнээ хаздаг ярдаг нохой зантай нэгэн. Ноён урваач, нохой шарваач гэж... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлэхэд ямар ч сайн Ерөнхий сайд байлаа гээд ШОРОНД ОРЖ БОЛДОГ гэдгийг танай намын дарга байсан С.Баяр, М.Энхсайхан нарын жишээ ТОД ХАРУУЛСАН шүү...!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.43.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.