Цэцэрлэг ажиллаагүй үед 35 сая төгрөгөөр МАХ авч Засгийн газрын 43-р тогтоолын ЗӨРЧЖЭЭ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-16

Нийслэлийн харьяанд олон үйлдвэрийн газрууд байдаг. Тэдний нэг нь “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуй нэгж тооцоот үйлдвэрийн газар юм. Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүргүүдийн нийт 67 цэцэрлэг болон 2 яслийн 12.000 орчим хүүхдүүдэд захиалгын дагуу эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж 140 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг аж.

Монгол улсад Коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдсэн цагаас хойш буюу 2020 оны 11 сараас эхлэн УОК, ЗГ-ын шийдвэрийн дагуу бүх төрлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед Онцгой, Эмнлэг, Цагдаа, мэргэжлийн хяналтын газар зэргээс бусад төрийн байгууллагын ажилчид үндсэндээ гэрээсээ ажиллаж байгаа. Гэтэл сургалтын байгууллагын үйл ажиллагаа зогссон энэ үед Нийслэлийн төсвөөс санхүүждэг энэ байгууллагын удирдлагууд ТӨСВИЙГ ЗҮЙ БУСААР ЗАРЦУУЛЖ 55 сая төгрөгөөр мах худалдан авчээ!!!

Монгол Улсын Засгийн газрын 43-р тогтоолоор бүх төрлийн төрийн өмчит үйлдвэрүүдийг ашиггүй зардал гаргахгүй байхыг анхааруулсаар байтал ийнхүү Засгийнхаа тогтоолыг зөрчжээ! Дээд шатны байгууллагынхаа гаргасан шийдвэрийг зөрчсөн хүмүүст хотын дарга Д.Сумъяабазар хариуцлага тооцож чадах уу!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.92.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.