Төрийн гурван өндөрлөгийн АМЬДАРДАГ “Хан-Уул” харшид ТЕНДЕРГҮЙГЭЭР 576 сая төгрөгийн ЗАСВАР ХИЙЖЭЭ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-19

Ардын хувьсгалын 100 жилийн ой, эрх баригч МАН-ын 100 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар амьдардаг Их тэнгэр цоцголборын ХАН-УУЛ харшийг 576 сая төгрөгөөр их засварын ажил хийжээ. Их тэнгэрийн аманд 1951 оноос өнөөг хүртэл Монгол улсын төр, засгийн тэргүүн нар амьдран сууж, Төрийн тусгай хамгаалалын газрын  “Их тэнгэр” цогцолбороор үйлчлүүлж байна. Их тэнгэр цогцолбор нь Хан-Уул харш, Хатантуул зочид буудал, Маршал харш (хотын төвд байрладаг) хэмээх гурван зочид буудал, тус бүртээ зоогийн газартай юм.

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр цагдаа, тагнуул болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олгосон. Энэ дагуу Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Пүрэвжавын Батаад Бригадын генерал цол хүртсэн юм. 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Иргэний эвсэл, зарим улс төрийн нам, хөдөлгөөнүүдээс зохион байгуулсан жагсаал, цуглаан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон өрнөж, МАХН-ын Төв байранд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр байсантай холбогдуулж төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулж, тухайн объектод ажиллаж байсан төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдын хүчээр 200 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлж, хамгаалуулагч, Төрийн ордон, Их тэнгэрийн амны аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.94.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.