Ч.Номин сайд наадмын 10 тэрбумаас 360 саяыг нь ТЕЛЕВИЗ рүү "татжээ"!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-19

Ардын хувьсгалын 100 жилийн ойн үндэсний их баяр наадамд зориулж 10 тэрбум төгрөгөөр наадах гэж буй талаарх баримтыг анх манай сайт олон нийтэд хүргэсэн билээ. Түүний дараагаас Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй байхаар болж, баяр наадмаа нэг жил өнжөөхөөр болсон. Энэ дагуу Соёлын яамнаас наадамд зарцуулах 10 тэрбум төгрөгөө коронавирусийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлж буй эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон гэдгээ илэрхийлсэн.

Тэгвэл тэрбээр ард түмнийг хуурсан үг хэлжээ. Соёлын яамны шилэн дансны мэдээллээс шүүж үзвэл Ч.Номин сайдын А/50 тоот тушаалын дагуу хэрэгжүүлэх 34 арга хэмжээнд багтсан “Ардын хувьсгал-100 жил” телевизийн контентод төсөвлөсөн 300 сая төгрөгөөс 270 саяыг нь 2021 он 05 дугаар сарын 06-ний өдөр Батлан хамгаалах яамны данс руу, “зуун жил зуун бүтээн байгуулалт” телевизийн контентод зориулсан 100 саяас 90 саяыг нь Соёл урлагийн газрын данс руу тус тус шилжүүлсэн байна.

Эндээс үзвэл Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх 10 тэрбумаас нэг тэрбумаар нь 150 мянган ширхэг ойн медаль хийлгэсэн бол хоёр тэрбумыг нь ном томхимол хэвлүүлэх, музей засах, дуу бүтээх, цэргийн жагсаал хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэх мэтээр үржээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.172.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.