Хотын даргын хувийн банк ДАМПУУРАХ ЭРСДЭЛ үүссэн тул улсад их хэмжээний ХОХИРОЛ учрах нь!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-27

Монгол Улсын нийт хүн амын 1,5 сая нь сууршин амьдардаг, эдийн засаг, нийгэм, улстөр, зах зээлийн гол төв бол яахын аргагүй Улаанбаатар хот. Энэ хотын 35 дахь захирагч, Засаг даргаар Долгорсүрэнгийн Сумъяабзар ажилладаг. Хууль тогтоох танхимд сууж байсан энэ эрхэм гэв гэнэтхэн хотын дарга болохоор уруудаад нийслэлд уруудаад ороод ирсэн нь сонихон!!! Нийслэлийн намын даргын хувьд гишүүдээ удирдан сонгуульд оролцохдоо тэрбээр “Би хотын дарга болохгүй. Олдсон нүх болгон руу шургаж ордог огтоно биш” хэмээн Тусгаар тогтнолын ордноос мэдэгдэж байсан ч 2020 оны 10 сард болсон НИТХ-ын анхдугаар хуралдааны үеэр хотын дарга болохоор УИХ-ын гишүүнээс уруудаад хүрээд ирсэн. Өмнө хэлж байсанчлан хот гэдэг нүх рүү шургалахаар ороод ирсэн. Тэгээд “би уруудаад байна уу, өгсөөд байна уу гэдгээ өөрөө ч мэдэхгүй байна” гэж билээ. Нийслэлийн замын түгжрэлийг шийдэх мэргэн арга надад байгаа гэж ХҮН-ын залуучуудыг чимээгүй болгосон түүний өнөөх мэргэн арга нь “МЕРТО” байв. Тэгээд нөгөө меторогоо барих гэсэн чинь ИХ ГҮРНҮҮДИЙН ЛОББИ орж ирээд ажил хийлгэдэггүй гэж ДЭЛХИЙН ОНИГОО яриад сууж байна. Бөх хүн бүдүүн бараг л гэдэг. Гэхдээ төр засаг, нийслэлийг удирдахад УХААН нь арай л дутаж байх шигээ!!

За тэр ч яахав. Улстөрчийн шийдвэр байсан биз. Хамгийн сонирхолтой нь хотын даргын 15,99 хувийг нь эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банк удахгүй дампуурах гэж байгаа сурагтай. Тодруулбал дээрх банк ЭРСДЭЛТЭЙ хоёр банкны тоонд орсон тул Сангийн яамнаас “Тус банкинд байршуулсан Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн 161.5 тэрбум төгрөгийн гэрээний үүргийн биелэлт хангалтгүй болж, хүүгийн орлого олох боломж алдагдаж, байршуулсан мөнгөнд эрсдэл үүссэн гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн тухай Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр ОНЦЛОВ. Тэгэхээр ямартай ч Д.Сумъяабазар даргын хувийн банк ДАМПУУРЧ, ИРГЭДИЙН ХАДГАЛУУЛСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ “ЗАЛГИХ” нь. Зөвхөн төсөвт, төрийн өмчит байгууллагын 120 гаруй тэрбум төгрөг тус банкинд байсан талаар хэвлэлүүд бичиж буй. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум, Эрдэнэс тавантолгойн 28 тэрбум, орон нутгийн Тавантолгойн тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацийн 10 тэрбум, ЭМДЕГ-ын 25 тэрбум төгрөг, бүр Оюутолгойн 20 сая доллар /буюу хаалт нээгээд 57 тэрбум төгрөг хаалт хаагаад/ байжээ.

УИХ-ын Ниймгийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг хийв.Энэ үеэр Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулсан юм. Энэ үеэр Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Аудитын дүгнэлтэд төлбөрийн чадвар буурсан нэр бүхий хоёр банкинд ЭМДС, НДС-гийн нийт 161.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө байршуулсан нь төлбөр барагдуулах, зарлагын гүйлгээ, гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлтүүд хийгдээгүй, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах, хүүгийн орлого олох боломж алдагдаж, байршуулсан мөнгө хөрөнгөд эрсдэл үүсч байна гэж дүгнэсэн байна. Энэн дээр илүү тодруулж асуумаар байна. Яг ямар хоёр банкин дээр асуудал байна вэ гэхэд  Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Эрсдэлтэй гэж байгаа хоёр банкнаас төрийн байгууллагууд мөнгө хөрөнгө татаж авахыг аудитын байгууллагаас ч, Сангийн яамнаас ч холбогдох газруудад нь анхааруулж албан бичиг илгээсэн. Банкууд төрийн мөнгөн хөрөнгө байршуулах, ялангуяа ЭМДС, НДС-гийн эх үүсвэрийн талаар яригддаг. Үндэсний зөвлөл нь хүүгийн орлого олно гэж үзээд мөнгөө арилжааны банкуудад байршуулчихдаг. Сангийн яамнаас баталсантөрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийг арилжааны харилцах данс болон мөнгөн хадгаламжид байршуулах журам бий. Энэ журамд системийн гэгддэг том банкуудад данс болон мөнгөн хөрөнгийг байршуулахыг зөвлөдөг. Үүнийг төсвийн ерөнхийлөн захирагч болон Үндэсний зөвлөлийнхөн хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл энэ хэрэгжээгүйгээс татвар төлөгчдийн мөнгө эрсдэлд орж байна. Хоёр банктай холбоотой асуудал олон жил яригдаж, бараг найдваргүй болсон учраас нэг талдаа гарч шүүхээр шийдүүлье гээд явж байна.

Чанаргүй зээл их хэмжээгээр олгож, эрүүгийн хуулийн хэд хэдэн ноцтой заалт зөрчөөд байгаа аж. Улсын байгууллагуудын их хэмжээний мөнгийг хадгалж байсан тус банкны гол чанаргүй зээлдэгчид нь мөн л эзэд нь өөрсдөө.

Тухайлбал, Асашёрюү Д.Дагвадорж 12 тэрбум, Д. Сумъяабазар найман тэрбум, Б.Баярсайхан 14 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй. Тэд нийлээд 34 тэрбум төгрөгийн чанаргүй зээл авсан гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн жил гаруйн хугацаанд УИХ-ын хэд хэдэн гишүүн болон УИХ, Орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдэд их хэмжээний зээл олгосон нь тогтоогдсон гэж эх сурвалж мэдээлсэн” хэмээжээ.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хувь эзэмшдэг байсан КАПИТАЛ банк бас дампуурч Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болох 104.15 тэрбум төгрөгийг нэхэмжлээд байгаа. Харин удахгүй Төрөөс хотын дарга Д.Сумъяабазараас МОНГОЛЫН ТӨР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ нэхэмжлэх ӨДӨР ИРЭХ ВИЙ ДЭЭ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.131.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.