Хотын амьдралыг БИЗНЕС гэж хардаг Улаанбаатарын УХААНГҮЙ НОЁН, УРАГШГҮЙ АЛБАТ хоёр!!!
Нийтлэл
/
2021-07-29

Нийслэл хотын 35 дахь Засаг даргаар томилогдсон Д.Сумъяабазар дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнээс хойш 10 сар болж байна. Энэ хугацаанд ХЭВЛЭЛИЙН АЛБАНЫ төлөөлөгчөө дөрвөн удаа өөрчлөөд эцэст нь Гадаадын иргэн харьяатын Г.Хонгорзул гэх бүсгүйг “тогтоон барьж” буй. Шүүхийн Ерөнхий зөвлөл, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг төрийн тусгай байгууллагуудад хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст хэвлэлийн мэргэжилтэнээр ажиллаж байсан гэхээс өөр намтар хараахан алга.  Өдөр тутмын сонин, мэдээллийн сайтад НЭГ ШИРХЭГ Ч мэдээ нийтлүүлж үзээгүй, редакторын гараар орж нухлуулаагүй хүн ХОТ гэх их айлын хэвлэлийн гал тогоог ахалж байгаа гэхээр бас л харамсмаар!!! Өмнөх дарга нарын хэвлэлд ажиллаж байсан шигээ хотын хэвлэлийг удирдаж, ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛИЙГ ХЯХАН БООГДУУЛЖ, үнэн бодит зүйлийг баримттайгаар нийтлэж, хотын даргыг шүүмжилсэний төлөө ХЭВЛЭЛИЙН ЭРХЭНД халдаж, цензурдэх гэж оролдож байгаа нь ЭМГЭНЭЛ!!!

Гадаадын иргэн харьяатын газраас 2021 оны 02 дугаар сард гэв гэнэтхэн нэр бүхий долоон ТББ-тай хамтын ажиллагаа байгуулж 7,8 сая төгрөгийн багц гэрээ хийж 50 гаруй сая төгрөгийг “үрэн таран хийсэн” байж болохуйц ШИЛЭН ДАНСНЫ баримт байна. Хэргийн эзэн хэнгэрийн дохиурыг нь хайхаар Г.Хонгорзул гэх энэ эмэгтэйгтэй холбогддог гэлцэх юм билээ. Хуучин дарга нарынхаа илтгэлийг цөм өшиглөж, халтуурын ажил зохицуулах гэж байгаа ажлынхандаа баригдаж албанаасаа ХАЛАГДСАН тухай хэвлэлээр нэг бус удаа гарч байсан ч чимээгүй болчихсон нь анхаарал татдаг. Хотын дарга Д.Сумьяабазар мэргэжил, мэдээлэлдээ гарамгайг нь бус  өөрийн нь бурууг нь зөвтгөж, “БУЖИГНУУЛЖ ЧАДДАГ”  "тиймэрхүү" нэгнийг  сонгосон нь үнэхээр “нүдээ олсон” мэргэн томилгоо ч юм шиг. Ёстой нөгөө УХААНГҮЙ НОЁНД, УРАГШГҮЙ АЛБАТ гэгчээр!!

Бөх хүн бүдүүн бараг л гэдэг. Хувьдаа банктай, ханцуйндаа нударгатай, нохой зодоонч хүнд мэдээж хашиж байгаа алба, хийж байгаа ажил бүхэн нь мөнгө болж харагддаг байж ч болох юм. Үүнийгээ ч тэр илэрхийлээд амжсан. Д.Сумьяабазар дарга нэгэнтээ “хот бол бизнес юм” гэж ам алдсан удаатай.!! Тэгэхээр наанаа түгжрээтэй, ковидтой хот түүний нүдэнд их мөнгө, ашигтай бизнес болж харагдсан ч юм билүү, бүү мэд!!!. Ямартай л өөрөө ажилаа хийж чадахгүй татвар төлөгчдийн мөнгөөр сошиал баг хөлсөлж суухав дээ. “ТАТВАРЫН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ” жишээг Д.Сумьяабазар хэвлэлийн төлөөлөгч Г.ХОНГОРЗУЛААР  дамжуулан харуулах юм биш байгаа даа, арай!!. Нэг хүсэл зорилготой хүмүүс баг болж НИЙСЛЭЛИЙГ ДАЙЛААР МОРДОХ  ГЭЖ  байж ч мэдэх л юм!!! Далайд дусал нэмэр гэж!!! Ай халаг, БАЛАГ нь бага байгаасай даа!!! Дарга, цэрэг хоёрын...

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.147.61.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.126.89.202) 2024-06-27 09:17:57
Нууц амрагууд. Энэ царай муутай хар хүүхэн очсон ажил болгондоо даргатайгаа явалддаг. Гадаадын харьяатад байхдаа мөрөн даргатайгаа явалддаг байснн. Одоо сумьяатайгаа явалддаг. Нийслэлийнхэн бүгд мэднэ.