БАЯЧУУДАД олгодог байсан 826 сая төгрөгийн “ХҮНСНИЙ ТОЛАН”-ий үйлчилгээг цуцаллаа!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-30

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа сайд болсон цагаасаа хойш л “ХАЛАМЖААС -ХӨДӨЛМӨРТ” гэсэн хөтөлбөрийг ярьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд уйгагүй зүтгэж явааг бас үгүйсгэж болохгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэд хэдэн нийгмийн халамжийн үйлчилгээг ЦАХИМ болгож хөнгөвчилсөн. Энэ дагуу “ХҮНСНИЙ ТАЛОН”-аар амьдралаа залгуулдаг иргэд, айл өрхийн мэдээллийг нэгтгэж, цахим бүртгэлд оруулж амжсан. Энэ бол нэг талдаа дэвшил. Одоо харин жинхэнээсээ асуудлын гүн рүү орж, ХАЛАМЖ аваад амьдардаг ЛАНДТАЙ БАЯЧУУДТАЙ тэмцэхээ мэдэгдээд байна. Энэ хүрээнд +200 дээш толгой малтай 893 өрх, +2 дээш машинтай 53 өрх, +2 дээш сууцтай 6 өрх айл Хүнсний талон олголтоос хасагдаж магадгүй болоод байна. Нийт 5525 иргэнд Сард 68,9 мая төгрөг, Жилд 826 сая 800 000 төгрөгийг ХҮСНИЙ ТАЛОНОО төрөөс даалгадаг байсан аж.

2018 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед “Ядуурлын хэмжээ буурахгүй байгаатай холбогдуулан “Хүнсний нэмэлт дэмжлэг тулалцаа” гэсэн хөтөлбөр хэрэгжиж байна.  Хүнсний нэмэлт дэмжлэг туслалцаанд хамрагдаж буй өрх бол хүүхдийг сургууль завсардуулахгүй байх, бага насны хүүхдийг хугацаанд нь вакцинд хамруулсан байх, хөдөлмөр эрхлэлтийн албанд зайлшгүй ажил хайж, бүртгүүлсэн байх зэрэг нөхцөлтэй болгож байна.  Энэ бол хүнсний талоныг үүрэгжүүлж өгч байгаа, ажилтай, орлоготой болох сонирхлыг дэмжих байгаа хэрэг юм” гэж тухайн үеийн Хөдөлмөр нийгмийн хамааллын сайд С.Чинзориг хэлж байжээ!

Түүнчлэн Засгийн газрын /2020-05-06/-ийн хуралдаанаар УИХ-аас баталсан Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд цар тахлын үед эдийн засгийг дэмжих хоёрдахь багц арга хэмжээний талаар хэлэлцэн тодорхой асуудлуудаар шийдвэр гаргахдаа “нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн насанд хүрсэн 122,3 мянган хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, 118,2 мянган хүүхдэд 8000 төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг гаргасан.  

Өөрөөр хэлбэл хүнсний талоноор амь зогоодог 122,3 мянган ТОМ ХҮН, 118,2 мянган хүүхэд байгаа гэсэн үг. Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор бага орлоготой ядуу өрхийн гишүүдэд хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, төлбөр тооцоог зохицуулсан байдаг. Гэтэл 2020 оны 10 дугаар сард баталсан 2021 оны төсвийн хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Мянгат малчин хүртэл хүсний талон авдаг замбараагүй явдал гаарсан” гэж эрх баригчдын ХАЛАМЖИЙГ ТОГТОЛЦООГ ШҮҮМЖИЛЖ байсан юм. Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулсан талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа сайд “Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай хүмүүсийг шууд хасна. Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ” гэлээ. Зөв!!! Тэгэхээр өнгөрсөн онд Д.Ганбат гишүүний ярьж байсан “Мянгат малчин хүнсний талон авдаг” гэдэг нь батлагдлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй цахим уулзалт хийхдээ Төрийн байгууллагууд өөр өөр мэдээлэлтэй, тус тусдаа мэдээллийн сантайн улмаас төрийн зарим шийдвэрүүд зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгааг халамжийн шийдвэрүүдээс харж болохоор байна гэдгийг УИХ-ын дарга онцолж байв.. ТУХАЙЛБАЛ, ХҮНСНИЙ ТАЛОН АВЧ БУЙ ИРГЭДИЙН 30 ГАРУЙ ХУВЬ НЬ ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН АВТОМАШИНТАЙ, 4.4 ХУВЬ НЬ МАЛТАЙ БАЙСАН ЗЭРЭГ БОДИТ БАРИМТЫГ дурдсан. Түүнчлэн нь БЗД-ийн дөрөвдүгээр хорооны 18 хэсгийн ахлагчаас найман ахлагч хүнсний тусламжаас авах зайлшгүй шаардлагатай. Бүр амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон тул тусламж авах шаардлагатай гэсэн хуурамч судалгаа гаргаж эмзэг бүлгийн иргэдэд очих ёстой хүнсийг өөрсдөө авсан зөрчил гарч байсан удаатай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.188.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.