Нэгдүгээр хүний "дохиогоор" Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ХАТУУ ДЭГЛЭМ тогтоох гээд байна уу!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-31

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа “Монгол цэрийн холбоо” гэгчийг байгуулж бүх аймгийн намын дарга нарыг салбар хорооны даргаар нь томилж байлаа. Энэ бол Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархал гэсэн үндэслэлээр өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн сүүлийн сард эрх баригч намыг татан буулгах ЗАХИРАМЖ гаргаж байсан. Түүнээс өмнө одоогийн Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан Монгол цэргийн  нэгдсэн хоблоог ихэд шүүмжилж байсан. Тэрбээр  “МАНай намын байранд баахан офицерууд цугларсан уулзалт хийж байна. Ямар зорилгоор тэднийг цуглуулсан юм бэ. Арай цэргийн бослогод уриалах гэж байгаа юм уу. Ерөнхий сайд нь ийм бодлого хэрэгжүүлж болдог юм уу” хэмээн хэлж байсан үг нь бий.

  • Тэгвэл өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Надад бүх төрлийн мэдээлэл ирдэг. Та нар аятайхан байгаарай. Болохгүй бол шууд хорино шүү. Улстөр хийх гэж байгаа бол өөрөөр яриарай” хэмээн АЙЛГАН СҮРДҮҮЛСЭН мэдэгдэл хийсэн.
  • Сарын өмнө тоглоомын талбайд шөнийн цагаар сагс тоглож байсан залуусыг ЦАГДАА НАР БАРИВЧИЛЖ, хүний эрхэнд ноцтой халдсан зөрчил гаргасан.
  • Сүхбаатарын талбайд болсон АН-ын гишүүдийн суултыг сурвалжилхаар очсон сэтгүүлчдийг мөн л цагдаагийн алба хаагчид түлхэж унаган биед халдсан. Дээрээс битгий оруул гэж тушаал ирсэн гэж хэлсэн.
  • Замын-Үүдийн мафитай тэмцэнэ гэж очоод гэм буруугүй зургаан хүнийг хууль хүчний байгууллагынхантай очиж СҮРДҮҮЛЖ БАРИВЧЛАХ үйлдлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалсан. Төд удалгүй нөгөө хэдийг нь сулласан. Ингэснээр Х.Нямбаатар сайд өөрөө үлгэрлэн иргэдийг АЙЛГАН СҮРДҮҮЛДЭГ, ДАРАМТАЛДАГ жишгийг тогтоогоод байна!! Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Монгол Улс “цагдаажсан төр” байгуулах гээгүй шүү. Нийгмийн дэг журам сахиулах нэрээр хүний эрхэнд халддагаа боль. Цагдаагийн байгууллагын ажил өмнөхөөсөө дордсон шүү. ЦЕГ-ын дарга Ж.Болд гэдэг хүн энэ салбарт ямар шинэчлэлт хийсэн юм. Хууль зүйн сайд та Цагдаа нарт даалгавар өгч, бичлэг задладагаа боль. Танд хариуцлага тооцох асуудал ч бас яригдана шүү” хэмээж ярьж байсан юм.

Цаг хугацааны хувьд торхойгүй  ч Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид баривчилж саатуулсан хоёр иргэнийг зодож, эрүүдэн шүүж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдав. Энэ мэтчилэн нь Монгол улсын иргэний аюулгүй байдлыг хамгаалах, нийгмийн хэв журмыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байгууллагын алба хаагчид ИРГЭНДЭЭ, ХҮҮХДЭД, СЭТГҮҮЛЧДЭД ХАЛДАЖ байгаа  үйлдлүүд гарч байна.

Энэ нь одоо Засгийн эрхийг толгойлж байгаа МАН-ын бодлого, бүүр цаашилбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ДААЛГАВАР, нууц бодлого ч байж болзошгүй. Учир нь өнөөх “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэгч нь өнөөдрийг хүртэл татан буугдаагүй, өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХАНГАЛТТАЙ ЭРХ МЭДЭЛ байгаа зэргээс нь харж болно. Засаг төрийн бүх эрх мэдлийг гартаа атгаж байнаа МАН-ынхан арай ХУУЧИН ШИГЭЭ ХАТУУ ДЭГЛЭМ ТОГТООХ гээд бага багаар нь дасгаад байгаа юм биш биз дээ!!! Ерөнхий сайд нь хүртэл ИРГЭДЭЭ АЙЛГАН СҮРДҮҮЛСЭН, ДАРАМТАЛСАН МЭДЭГДЭЛ ГАРГААД байгаагаас илт мэдрэгдэх боллоо!!! Иргэд та бүхэн болгоомжтой агаад сэрэмжтэй байлгүй бол НӨХЦӨЛ БАЙДАЛ яаж ч эргэж мэдэхээр байна шүү!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.203.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.