“Улаанбаатар БУЯН” компанийн үйлчилгээнд “ХҮНИЙГ АМЬДААР НЬ ОРШУУЛАХ”  л дутуу байна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-31

Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй  зүйл бол газар. Улаанбаатар хотод нэмж 0.07 газар дахин олгохгүй. 0.07 га газар олгоод байвал гэр хорооллын тэлэлт, түүнийг дагасан дэд бүтцийн дарамтын зардал тоймоо алдаж байна. Улаанбаатар хотод газар олголтыг энэ цагаас эхлэн зогсоох хэрэгтэй гэж хотын дарга хэлсэн. За яахав. Амьд нь газар өмчлөх эрхгүй болчихлоо. Үхсэнд нь яах вэ гэдэг л байна.  Улаанбаатар хотын хэмжээнд нас барагсдын шарилыг оршуулах ажлыг 1950-иад оны  дунд үе хүртэл  ил задгайгаар буюу булж оршуулж ирсэн бөгөөд зарим цөөн тооны  шарилыг хүсэлтийн дагуу авсалж газарт ухан оршуулж иржээ. Ингэж ил задгай оршуулж байсан нь хотын хүн амын сэтгэл санаанд таагүй нөлөө үзүүлж улмаар элдэв араатан амьтан, нохой шувуу тэжээж улмаар эргээд элдэв өвчин тахал тараах гол нөхцлүүдийн нэг болдог учраас ДАЛД ОРШУУЛГЫН хэлбэрт шилжсэн. Ийм төрлийн үйлчилгээг “Улаанбаатар буян” ХХК, “Нью Семерти” ХХК-иуд үзүүлж байгаа.

Улаанбаатар хотод НАС БАРСАН ХҮН ОРШУУЛАХ нь бүүхэл АМЬД нь өмчлөөд суух газар байхгүй!!!

Улаанбаатар хотод нийт 11 оршуулгын газар байгаагаас зургаа нь талбайн нөөцгүй болж НИТХ-ын тогтоолоор тус оршуулгын газруудад оршуулга хийхийг хоригложээ. Үүнд ЧД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газар /73.9 га/, БЗД 22-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан давааны оршуулгын газар /51.2 га/, ХУД 16-р хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаагийн буюу Нисэхийн оршуулгын газар /3.7 га/, БЗД 20-р хорооны нутаг дэвсгэрт Гачууртын Баяндөхөмд Мянган лантын оршуулгын газар /30.6 га/, БЗД 5-р хорооны нутаг дэвсгэрт Оросын оршуулгын газар /9 га/, СБД 17-р хорооны нутаг дэвсгэрт Японы оршуулгын газар /15.2 га газруудад нөөц нь дууссан тул дахиж оршуулга хүлээж авах боломжгүй гэж үзсэн.

Харин нийслэлийн иргэд дараах оршуулгын газруудад далд хэлбэрийн/газарт булах/ оршуулгын зан үйл үйлдэх боломжтой.

СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Нарангийн энгэрийн оршуулгын газар /297.3 га/, Нарангийн энгэрт Исламын шашинтны оршуулгын газар /2.3 га/, Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Алтан өлгийн оршуулгын газар 6.2 га, ХУД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хорооллын оршуулгын газар /52.6/, СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 361-ийн гармын баруун урд хэсэгт байрлах “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн-2” /50.2га/, Мөн чандарлаж оршуулах хэлбэрийн оршуулгын зан үйл үйлдэх оршуулгын хоёр газар үйл ажиллагаа явуулж байна. Хотын баруун хэсэгт орших СХД-ийн 32-р хороонд байрладаг “Буяны төв цогцолбор-1”/17.3га/, Хотын зүүн хэсэгт буюу БЗД-ийн 20-р хороо Гачууртын Баянтөхөмд оршдог “Буяны төв цогцолбор-2” /2.0 га/-д байгаа.

Нас барагсдын АР ГЭРИЙНХЭНЭЭС “МӨНГӨ СААХ” арга буюу цогц үйлчилгээнүүд...!!!

2004 оны 06 дугаар сард Нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар буян” ХХК нэртэйгээр буяны үйл ажиллагааны компанийг байгуулжээ. Эзэн нь Оросоогийн Мэндбаяр гэдэг хүн бол хувь эзэмшигчээр нь Мэндбаярын Мөнхзаяа, Учралзаяа, Золзаяа болон Гаравсүрэнгийн Ундармаа нар юм. 2005 оны 10 сард “АШГИЙН ТӨЛӨӨ” байгуулагдсан компани юм. Тус компанийн зүгээс нас барагсдын цогцсыг ЧАНДАРЛАХ, ДАЛД ОРШООХ, БУЯНЫ ХӨСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ШАРИЛ ЭРГЭХ, БУЯНЦ ЦАГААЛГА, ХООЛ ХҮРГЭЛТИЙН үйлчилгээг үзүүлдэг байна. Мөн хотын баруун болон зүүн хэсэг буяны үйлчилгээ үзүүлдэг төвүүдтэй гэж лаанбаатар буян ХХК ий өмч бөгөөд уг компаний үйл ажиллагааг танилцуулах, хэрэглэгчдэд мэдээлэл түгээх зориулалттай www.ulaanbaatarbuyan.mn сайтад бичжээ. Хөшөөний чулуу, цогцос чандарлах хайрцаг, сац суварга, хүндэтгэлийн цэцэг, зэд, хадаг, зул, зургийн жааз, сүү, будаа зэргээс зурхайч лам, хойдох унших лам хүртэл ЦӨМ бүрэн байна. Нийслэл хотын захиргаа, Захирагчийн ажлын албанаас зөвхөн ОРШУУЛГЫН ГАЗРЫГ нь олгодог гэхэд хилсдэхгүй.

“Улаанбаатар буян”  ХХК “халтуурын” ажилд оролцдог уу...

Саяхан хотын захирагчийн ажлын албанаас Хан-Уул дүүрэг дэх ил задгай оршуулгын 100 шарилыг 151 сая төгрөгөөр зөөх, чандарлах ажил хийсэн. Мэдээж хотын оролцоотой гэдгээрээ “Улаанбаатар буян” ХХК энэ ажилд давуу эрхтэй оролцсон ч байж магадгүй. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас оршуулгын цогц үйлчилгээний зах зээл дэх давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийлээ. Үүний дүнд “Нью семетри” ХХК болон “улаанбаатар буян” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна. 2020 оны байдлаар “Улаанбаатар буян” ХХК нь нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд “чандарлан” оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийг 100% эзэлсэн гэдгийг ШӨХТ-аас зарласан байна.

   Үхсэн хүн үг хэлдэггүй гээд ТЭД буяны ажлын зах дээр МОНОПОЛДДОГ уу

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас оршуулгын цогц үйлчилгээний зах зээл дэх давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийлээ. Үүний дүнд “Нью семетри” ХХК болон “улаанбаатар буян” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.  Дээрх компаниуд нь Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-д “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.” хэмээн заасан байдаг.  Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хийсэн судалгаагаар харахад 2020 оны байдлаар “Улаанбаатар буян” ХХК нь нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд “чандарлан” оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийг 100%, “Нью семетри” ХХК нь “газарт” оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийн 83.8%-ыг эзэлж буй дүн гарсан. Иймд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд чандарлан” болон “газарт” оршоох оршуулгын оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзэлж байгаа “Улаанбаатар буян” ХХК, “Нью семетри” ХХК-ийг тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.184.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.