ЖДҮ-чин Ж.Энхбаярын “цэрэг” Н.Энхбаяр 822 саяын төсвөөр юу хийх вэ...!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-08-01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж нэг сүрхий байгууллага бий. Энэ байгууллагын дэргэд Стратегийн судалгааны хүрээлэн ажилладаг. 1990-01-26 Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монгол орны энх тайван, аюулгүй байдлыг олон улсын цэрэг-стратегийн байдалтай холбон судлах зорилго бүхий Стратегийн судалгааны төвийг Цэргийн түүхийн хүрээлэнгийн дэргэд анх байгуулагдаж байсан. 2006-05-03-нд Засгийн газрын тогтоолоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяанд Стратеги судалгааны хүрээлэн шилжиж ирсэн бол 2009-01-01-ээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны харьяалалд шилжив өнөөдрийг бие даасан бүтэц бий болсон байна.

“Үндэсний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагаа, улс орны хөгжлийн стратегийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж бодитой дэмжлэг үзүүлэх зорилготой уг байгууллагыг 1990-1992 онд Дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, 1992-1996 онд дипломатич Р.Болд, 1996-1997 онд Санжийн Баяр, 1997-2005 он хүртэл Дэслэгч генерал Л.Моломжамц, 2005-2006 онд Хошууч генерал Ч.Улаанхүү, 2006-2009 онд Бригадын генерал Д.Мягмар, 2009-2010 онд Бригадын генерал Б.Даваадорж, төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Л.Батчимэг, 2010-2017 он хүртэд Д.Ганбат, 2017-2019 онд Б.Энхбайгаль, 2020-2021 онд Бригадын генерал Х.Даваасүрэн ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт тамгаа шилжүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дохиогоор энэ хүрээлэнгийн захиралын албанд Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ирсэн. Түүнийг одоо ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр удирдана гэсэн үг. Тэгвэл экс Ерөнхийлөгч юу хийдэг вэ гэдгийг хүргэе.

Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажилладаг.  Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, ЗХЖШ, ТЕГ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, ГЕГ, ГИХГ, МХЕГ, ТаЕГ, УБЕГ зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг судладаг. Жилийн 822 сая төгрөгийн төсөвтэй том байгууллагыг ТОЛГОЙЛОХ нь.

Стратеги судалгааны хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулах зорилгоор чиг үүргийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой явуулж буй судалгааны ажлын уялдааг хангах, мэдээлэл харилцан солилцох, үндэсний аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан санал, зөвлөмжийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд оршино. Хүрээлэнгээс хийгддэг судалгаа, шинжилгээний ажлын чиглэл, баримтлах бодлого, сэдвийн хамрах хүрээ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл хангагдсан байхыг гол зарчимаа болгодог.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.93.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.