НАМРЫН СИНДРОМ: Н.Энхбаяр ШАДАР САЙДААР ирж,  Ц.Нямдорж ЕРӨНХИЙ ПРОКУРОР болохоор ЯВАХ АЖ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-08-24

Наадмын дараа намар гэдэг... Цаг нь ч ирж байна, намрын их улстөрийн. Эрх мэдэл, албан тушаалын төлөө “хөнжилдөө орох завгүй” тэмцэлдэж буй эрх баригч намын дотоод тэмцэл улам хурцадаж буй бололтой. Асуудал хүндэрвэл Засгаа ч тонгороод шидчихдэг нь улстөрчдийн л зан.  Эвгүйдвэл Ж.Эрдэнэбатын Засаг унасан хар түүх дахин давтагдаж магадгүй л юм. Одоо улстөрд ойрын хэдэн сардаа бяртай байгаа ганц хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Намын дарга. Дээр нь Монголдоо нэг номерын мэдээлэлтэй байгаа. Ямар сайндаа л Ковидод дарлуулж буй ядарсан эмч нараа “АЯТАЙХАН БАЙХГҮЙ БОЛ БАРИАД ХОРЬЧИХНО” шүү хэмээн хорхойтой шүдэндээ зууж, айлгах вэ дээ... Бяртай байгаа биз.

Улстөр л болсон хойно. Бүгд нэг нэг албан тушаалын сэтэр зүүх гэж улайрна. Овсгоотой, сүйхээтэй нэг нь урдуур хойгуур орж, тохой татаж сайд, даргын сэнтийд заларна. Азгүй нэг нь гомдоод л хоцорно. Санасандаа хүрч чадалгүй хоосон хоцорсон нөхдүүд нийлээд “ГОМДОГСДЫН БҮЛЭГ” гэгчийн байгуулж, аанай л Засгаа унагах гарын үсэг цуглуулж явдаг нь гэм биш зан.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАХН-тай дэр нэгтэгсэн МАН гаднаа бол овоо хүчтэй, ХҮРЭЛСҮХЭЭР ЦОХЬСОН Ч ГАНХАХААРГҮЙ болсон. Харин дотооддоо бол МАХН-аас ирсэн хэдийгээ олзны хүмүүс шиг харж гадуурхан хавчиж, гудамжны нөхдүүд хэмжээндээ байгаарай хэмээн хөөх болсон гэдэг. Төрийн ордны тамхины цэгийн мэдээллээс шүүж, шүүж арай үнэнд дөхсөн баримжаатай гэмээр нэг таамаг бол “Шинэ үеийн” гэх Засгийн газрын араа шүд сугарч, эвдэрч муудах нь баараггүй болсон аж.

Туршлагагүй, ойворгон Ерөнхий сайдын ганц түшиг тулгуур гэгддэг ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Ц.НЯМДОРЖ санаагаа буруулж мэргэжлийн ажлаа хийхээр явах болж, бэлтгэлээ базааж буй аж. Тодруулбал намрын их улстөрийн “шуурганаар” Цэндийн Нямдорж Улсын Ерөнхий Прокурор болохоор горилж буй гэж бор шувуу нисэж байна.

Мөн түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй том тохиролцоонд хүрсэн Н.Энхбаяр одоо байгаа албан тушаалаасаа зэрэглэл ахиж Монгол Улсын Шадар сайд болно гэх. Насаараа төрд ажиллаж, шоронд нь хүртэл сууж үзсэн Н.Энхбаярын ганц хашиж үзээгүй алба бол энэ. Тэрбээр Коронавирусийн дэгдэлтийн энэ онцгой үед хамгийн чухал, хамгий их мөнгө зарлагаддаг салбарыг ийнхүү санаархсан байх нь сонирхолтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.236.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.