Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар ХҮЧЭЭ НЭГТГЭЖ их дээд сургуулиудыг ХОТООС ГАРГАХ төлөвлөгөө гаргажээ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-08-26

Монгол Улсын Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлд онцгой анхаарал хандуулж буй. Энэ хүрээнд Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны анхны хурал болжээ. Хорооны дарга нь Ерөнхий сайд, орлогч нь хотын дарга бол ажлын албыг нь  ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд удирдах гэнэ. 

Нийслэлчүүд, тэр дундаа хүн амын 50 хувь амьдарч байгаа, нийт эдийн засгийн 64.7 хувь төвлөрч байгаа нийгэм, эдийн засгийн цогцолбор томоохон төвийг Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, шийдвэр гаргаж байгаад талархал илэрхийлье. Гүүр болон замын байгууламжийг өргөтгөх, нэмэгдүүлэх, уртасгах гээд Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг иргэд мэдэж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод 2010 онд авто замын урт 954 км, 236 мянган тээврийн хэрэгсэл  хөдөлгөөнд оролцож байсан. Түүнээс даруй 10 жилийн Улаанбаатар хотод зорчиж байгаа нийтийн тээвэр гурав дахин нэмэгдэж, 620 мянган орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Түгжрэлийн асуудал иргэдийг бухимдуулж байна. Мөн үргүй зарцуулалт, үр ашиггүй хуваарилалт, бусад эдийн засгийн үр ашиггүй тооцоо, судалгаануудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргасан. Бид маш их алдагдал хүлээж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацааг эргүүлээд харахад 11.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн байх жишээтэй. Үүнийг цаашид засаж явахгүй бол 2025 онд түгжрэл ихсэж, автомашины хурд зургаан км цаг болно. Энгийн үед хөдөлгөөнд оролцох хурд 13 км цаг байдаг бол оргил ачааллын үед 8-9 км цаг болж байна. 2030 онд гурван км цагийн хурдтай болж, тээврийн хэрэгслээр зорчих ямар ч боломжгүй болох юм. Өнөөдөр Улаанбаатар хотод автомашины хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Судалгаанд оролцсон нийт 4000 гаруй иргэний 34 хувь нь шинэ машин авна гэсэн байна. Масс транзит буюу их хотын амьдрал, нийгмийн асуудлыг зохицуулах нийтийн тээврийг бий болгох үүрэг, даалгаврыг Ерөнхий сайд өглөө. Үүний техник, эдийн засгийн үзүүлэлтийг маш богино хугацаанд боловсруулах зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ оны төсөв дээр нийслэл Улаанбаатар хотод гурван тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр тавьсан. Шийдвэр гарсны дараа бид техник, эдийн засгийн үндэслэлээ улам боловсронгуй болгож зарлана.

Шөнө дөлөөр хуралдсан ажлын хэсгийнхэн дараах хэд хэдэн саналыг гаргажээ. Тодруулбал

Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах,

? Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,

? Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,

? Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,

? Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох,

? Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,

? Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох,

? Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох,

? Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах,

? Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах,

? Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,

? Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,

? Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох,

? Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,

? Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох,

? Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах судлах,

? Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох,

? Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,

? 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах,

? Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,

Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад өгсөн аж. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.177.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.