Л.Оюун-Эрдэнэ УЛСАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ учруулж, түүхийн эсрэг ГЭМТ ХЭРЭГ үйлдчихэв үү...?
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-08-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсад 2,5 тэрбумын ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ учруулж, ТҮҮХИЙН ЭСРЭГ гэмт хэрэг үйлдэв үү? Оюун-Эрдэнэ минь дээ, Оюун-Эрдэнэ минь!!! Эрх мэдэлтэй, БЯРТАЙ байж болно. Гэхдээ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 2,5 тэрбум төгрөгийг салхинд хийсгэчихлээ. Уг санал нь үнэхээр бахархмаар зүйтэй мэт боловч хэрэгжүүлэх явцда гүйцэтгэлийн алдаа гаргаж улмаар ТҮҮХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ үйлдчихэв үү гэмээр юм болчих шиг.

Хүн бүрийн амны бай болсон өнөөх АНДЛАЛЫН ӨРГӨӨ цогцолборын бүтээн байгуулалтыг өнөөдөр НУРААЖ байна. Ингээд Монголчуудын түүхэн аялал жуулчлалын бодлого үгүй болов. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та одоо өөрөө ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ!!! Нэрт зохион бүтээгч Ц.Эрдэмбилэг агсны санаачилсан уг төслийг ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН БАРИМАЛЫН ШАВРААР ХИЙСЭН шиг болгосондоо та хариуцлагаа хүлээнэ. Хүлэг баатар Боорчийн Андлалын өргөөг нурааж улсад ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ учруулах үндсэн шалтгаан нь Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар юм. Энэ бол ТӨСВИЙН МӨНГИЙГ үр ашиггүй зүйлд зарцуулж, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж хардаж болохоор.

Энэ төслийг эхлүүлэхээр 2018 оны УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны хуралдааны үеэр “Та нар битгий жижиг сэтгэ. Энэ төслийг Л.Оюун-Эрдэнийн санаачилсан төсөл гэж ойлгож болохгүй. Энэ бол түүхийн эсрэг гэмт хэрэг шүү. Хувийн компани төрийн дээр гараад хөгсөн дэлхийн нэг ч улс байхгүй шүү” гэж байв. Энэ ёсоор бол одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ТҮҮХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ үйлдчихээд байна. Учир нь “Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан АНДЛАЛЫН ӨРГӨӨ” цогцолборын шав тавих ёслолд Л.Оюун-Эрдэнэ өөрөө очиж үг хэлж, ухсан нүхэнд хадаг хийсэн. Тэгэхээр яах аргагүй түүний нэр холбогдож байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.167.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.