Ерөнхийлөгч асан Х.Баттулга, төлөөлөгч асан С.Мөнхчулуун нарын хэн нь ГИШҮҮН БОЛОХ вэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-08-27

Ирэх 10 дугаар сарын 28-нд УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргуудад нөхөн сонгууль болно. Сонгинохайрхан дүүргийн 18-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нүх болгон руу шургаж ордог хулгана шиг Улаанбаатар хотын захирагчийн суудалд үсрээд буучихсан. Ингэснээр тус тойргийг төлөөлөх гишүүнгүй болчихов.

Иймийн учир Сонгуулийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хуулийн дагуу нөхөн сонгууль зарлах болов. Энэ сонгуульд МАН, АН, ХҮН гэсэн УИХ-д суудалтайгаас гадна бусад намууд ч оролцох боломж гарч байгаа юм. Энэ сонгуульд бусад жижиг намууд бол горьдсоны ч гарз болох нь. Д.Сумъяабазар даргын оронд нөхөх сонгуульд сөрөг хүчин болох Ардчилсан нам хамгийн чухал ач холбогдол өгч буй ч харамсалтай нь нэгдэж чадахгүй байсаар л... Бяртай байгаа учраас эрх баригч МАН бол энэ сонгуульд ялах боломжтой хүнээ л сойно.

Төрийн ордны тамхины цэгээс ниссэн бор шувууг анзаарахад экс Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д орох сонирхолтой буйгаа О.Цогтгэрэл даргатай АН-ынханд илэрхийлсэн гэх. Олны үг ортой л гэдэг. Хэрэв энэ яриа үнэн бол МАН-ынхан Сонгинохайрханы суудлыг зүгээр л алдчихсан гэсэн үг. Женко Х.Баттулгад одоо ямар ч реклам хэрэггүй. Сонгуульд дэвшлээ л бол Мах эмпикс хиамаа, Талх Чихэр Атар талхныхаа үнийг бууруулаад л болоо. Угаас танигдчихсан, нийгэмд хүлээн зөвшөөрөгдчихсөн хүнтэй үзээд ч хэрэггүй.

МАН-ынхан энэ суудлыг алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Сумъяагийн араас гараас ирэх, гал нээж чадах хүнийг л явуулна. Тэр нь Самданнямын Мөнхчулуун. НИТХ-д төлөөлөгчөөр суусан. Хотын даргад нэр дэвшиж, хотын улстөрд шинэ салхи оруулж чадсан, түүнийхээ төлөө намаасаа хөөгдөж ч чадсан зоригтой түүнийг л илгээх байх. Н.Энхбаяр гуайн хүү Э.Батшугар энэ удаа дэвшихгүй. Хэдийгээр МАН-ын нэгдлийн тохироонд түүний нэр байсан ч энэ удаа Д.Сумъяабазар өөрийн намын хүнээ л илүү үзнэ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.217.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.