ЭМЯ: Сургууль эхэлснээр КОВИД дэгдэхгүй!!! ХӨСҮТ: Ковид 9 сарын сүүлээр өдөрт 3,500 болж нэмэгдэнэ!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-08-28

Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа

"Зургаадугаар сарын давалгаа долдугаар сарын эхэн гэхэд тогтворжиж, нэлээд буурсан. Гэсэн хэдий ч наймдугаар сарын эхнээс халдварын тохиолдол нэмэгдлээ.  Улаанбаатар хотод дараагийн 14 хоногт ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 600-аас давах тооцоолол хийгдсэн.

Вакцины үр нөлөө дельта хувилбарын үед буурч байгаа.  17.5 хувиар буурахад халдварын оргил үе есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж, өдөрт 1,600-1,800 тохиолдол/хамгийн дээд тал нь 2,500/ бүртгэгдэх нь.  25 хувиар буурахад халдварын оргил үе  есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж, өдөрт 2,500 орчим тохиолдол бүртгэдэх бөгөөд хамгийн дээд тал нь 3,500 орчим тохиолдол бүртгэгдэх тооцоолол хийгдсэн" гэдгийг хэллээ.

 ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хүүхдийн вакцины талаар дараах мэдээлэлдээ

"Дэлхийн зарим оронд 12-оос доош насны хүүхдэд вакцин хийж эхэлсэн. Харин манай улсын хувьд бусад орны туршлагыг судалж байна. Коронавирусийн эсрэг хүүхдийн вакцин нь өмнө нь хийж байсан улаан бурхан, томуугийн эсрэг гэх мэт товлолт вакцинуудтай төстэй ба хэрэв эдгээрийг хийлгэхэд хариу урвалын хүнд шинж тэмдэг илрээгүй, хөнгөн байсан бол коронавирусийн эсрэг вакциныг хийлгэхэд мөн л адилхан байна гэсэн үг юм. Вакцинууд нь ердөө үүсгэгчийн эсрэг үрэвсэлд чиглэсэн өөр өөрийн онцлогтой. Вакцин хийлгэснээр хүүхэд хичээл сургалтаасаа хоцрохгүй байх, ганцаардахгүй байх, нийгмийн хэвийн амьдралдаа орох гээд олон давуу талтай. Хичээл сургууль эхэлж байгаа учраас  вакциндаа хамрагдаагүй хүүхдүүдийг вакцинаа хийлгэх, мөн ажил олгогчид ажилтнуудаа хүүхдээ вакцинжуулах үйл явцыг дэмжиж, чөлөө олгохыг зөвлөж байна. 

Одоогоор манай улсад 12-оос дээш насны 290 мянга гаруй мянган хүүхдэд вакцин хийхээс 250 мянга гаруй хүүхэд вакцинд хамрагдаад байна. Үүнд 12-15 насны 180 мянга, 16-17 насны 73 мянган хүүхэд байна" гэлээ. Хөдөлгөөний дундаж нэмэгдэж буй аймгуудад халдварын тохиолдол эрс нэмэгдсэн.

 Астра Зенека вакцины гурав дахь тунг хийхэд дельта хувилбараас сайн хамгаалж байна. 20-35 насны иргэд хөдөлгөөнд хамгийн их оролцож байгаа боловч вакцинд хамгийн идэвхгүй хамрагдаж байна. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд мөн энэ насны бүлэгт байна. Нийт халдварын тохиолдлын 73 хувь нь гэр бүлээс хамааралтай байна. Сургууль эхэлснээр өвчин дэгдэх гээд байгаа юм шиг ойлголтыг өгөхгүй байхыг хүсье. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ халдвар өгчхөөд сургуульд явуулчих вий гэдэгт анхаарах хэрэгтэйг зөвлөлөө. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.218.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.