Хэнтийд нөхөн сонгууль ба НАМРЫН УЛСТӨР
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-08-28

МАН-ханы хувьд нөхөн сонгуульд ялалт байгуулах нь нэн чухал. Засгийн нэр хүнд нь унаж, улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед Засгийн газрын гаргаж буй шийдвэрүүд биелэгдэхгүй, залуухан ерөнхий сайдын бодож, төлөвлөж байсанчлан байхгүй байгаа зэрэг хүндхэн нөхцөл байдалд сонгуульд зарлагдаж байна.

М.Энхболдын Пракцыхан энэ тэнд уулзалдаж, Засгийн Газрыг огцруулах гэсэн гарын үсгийн тоо бараг хүрч буй энэ үед нөхөн сонгууль болох гэж байна. МАН тун удахгүй намынхаа даргыг жинхэлнэ, эсвэл шинээр томилно. МАН зарим нөхөд тухайлбал Шилэн Цогоо нар намаа авч засгаа байгуулна хэмээн шууд ил цагаан хэвлэлээр зарлаж их хурлын спикерийг солих эсвэл намын дарга болгох халуухан яриа хөөрөөтэйгээр МАН намын дотоод амьдрал хөвөрч байна.

АН -ын хувьд С.Эрдэнийн намынхан үндсэндээ улайрсан мөн сүүлчийн акцаа хийж хийж нөгөө талаас Ерөнхийлөгчөөс буусан Х.Баттулга экс биш ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч шүү гэсэн мессеж яваад эхэлсэн бас л сонирхолтойгоор АН нэгдэх үү эсвэл дахин хоёр намтайгаар орох уу хэмээн сонголтын өмнө тулжээ. Нөхөн сонгуульд нэр дэвшигчид өөрсдийгөө юм уу хэн нэгний захиалгаар нэр дэвшигчээ тодруулж, бичүүлж, зарим нэр дэвшигчид дүрдээ итгэн гэдэг шиг час улаан цамцтай сонгууль болж байгаа юм шиг ухуулагч нараа дагуулан Хэнтий нутгаар дахих нь сонгууль ямаршуухан хүрээнд болох нь тодорхой.

Ц.Идэрбат засаг дарга бол залуу ч хүн бас үгүй Н.Ганбямбын хийж чадаагүй ажлуудыг хийж эхэлсэн Засаг дарга. Чингис хот ямар ч байсан хог шорооноосоо салж бүтээн байгуулалтууд урагшилж байгаа. Хэрэв Аймгийн Засаг Дарга Ц.Идэрбат нэр дэвшвэл нилээд жин дарах нэр дэвшигч бөгөөд харин ялагдах аваас аймгийн намын даргын өндөр сэнтий ганхах бас аюултай. Ерөнхий сайдаас алдарт “Андлалын хөшөөн”-д анхаарал хандуулсангүй гэх шүүмжлэлтэй нэгэн.

Эрх баригч намаас Хуульч Л.Батжав сонирхлоо илэрхийлж, АН аас Б.Гарамгайбаатар би дэвших эрхтэй хэмээн ярилцлага өгч байгаа энэ үед өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хэнтий нутагт хэн хэн хэрхэн оролцов гэдгийг эргэн санавал  МАН-аас У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Л. Оюун-Эрдэнэ, АН-аас Э.Бат-Үүл, Ж.Оюунбаатар, Т.Пүрэвхатан нар өрсөлдөж МАН-ын гурав багаараа ялалт байгуулсан юм. Э.Бат Үүл энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй нь нэгэнт тодорхой. Юун сонгуульд өрсөлдөх мантай байгаа. Түүний хүү Б.Чулуудайн “Грандлайн” ХХ компанитай байгуулсан гэрээгээ Нийслэл цуцаллаа. Ж.Оюунбаатар нилээд өндөр санал авч УИХ-ын сонгуульд 3 удаагаа нэр дэвшиж унасан хүн.

Т.Пүрэвхатан Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг бөгөөд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй арван жилийн нэг анги.Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт анх удаагаа сонгуульд оролцсон түүний хувьд маш өндөр санал авсан. Зарим нэг сонгуулийн санаатай санаагүй алдаа АН баг гаргаагүй бол бараг ялах байсан.

М.Хүдэрбаатарын нэр дуулдаж байгаа ч тэрбээр 2 удаагийн сонгуульд өвдөг шороодсон нэгэн. Хүдэрбаатар 2016 оны сонгуулиас хойш нутагтаа арлын Япончуудтай хамтран бизнес эрхэлж бас нутгийханыгаа Японд ажиллуулах ажлыг эхлүүлсэн. Яг нутагтаа маргааш сонгууль болох гэж байгаа юм шиг ажиллаж байгаа нэр дэвшигч. Өнгөрсөн сонгуулиар тун ч өндөр санал авсан бөгөөд сонгуулийн өмнөх судалгаа, рейтингээрээ МАН-ханыг айлгаад авсан бүсгүй бол Т.Пүрэвхатан юм.. 2020 оны сонгуульд амжилттай оролцож Бат Үүлийн багынханы сонин тактикаар цөөхөн саналаар ялагдсан хоёр бол Ж.Оюунбаатар, Т.Пүрэвхатан нар юм.

Хэнтий нутгаас Ерөнхий сайд Хүрэлсүх өрсөлдөж байхад Сонгууль дуусахаас гурав хоногийн өмнө Ховдын Амаржаргалыг -Энэ хүн Монгол улсын Ерөнхий сайд болно гэж Баавар тэргүүтнүүд дагуулан очиж байсан зэрэг нь Ж.Оюунбаатарын саналаас зулгаасан.  Магадгүй Т.Пүрэвхатан эмэгтэйчүүдээ төлөөлөн нэр дэвшвэл, магадгүй Ж.Оюунбаатар Хэнтийчүүдээ төлөөлөн АН-аас нэр дэвшвэл өндөр хувиар ялах магадлалтай байна.Цар тахлаа хумьж чадахгүй, үнийн өсөлтийг зогсоож дийлэхгүй, хүндхэн энэ үед Хэнтий нутагт эдгээр нэр дэвшигчид л өрсөлдөнө. Зарим нь өнөөдөр биш ч маргааш. Гэхдээ нэг АН аас нэр дэвшвэл.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.126.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.