СОЁЛЫН яамны ХУУЛЬ БУС дарга, ХУДАЛЧ сайд хоёр!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-09-12

Соёлын сайд Чинбатын Номин бол ХУДАЛЧ гэдгээ өөрийн эс үйлдлээрээ баталчихлаа. Тэрбээр Улстөрч.мн сайтын сэтгүүлчийн асуултанд “Манай яам одоо болтол Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа. Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат Элчин зөвлөхөөр явсан” хэмээн хариулсан. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Соёлын яамнаас хэсэг залуучуудад шагнал гардуулсан мэдээг тухайн яам цахим хуудастаа нийтэлжээ. Энэ мэдээнд шагналыг Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг гардууллаа” гэсэн байв. Гэтэл сайд нь төрийн нарийн бичгийн дарга дарга байхгүй гэж хэлсэн. Бодит байдал, сайдын үг хоёр зөрөөд байна. Тийм учраас Соёлын сайд Ч.Номин ХУДАЛЧ БОЛЖ ТААРАВ.

Түүний худлаа хэлсэн үг, үйлдэл зөвхөн энэ биш. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд төсөвлөгдсөн 10 тэрбумын зардлыг цаг үеэ олоогүй, хэт үрэлгэн зардал гэх агуулгаар УЛСТӨРЧ.МН сайт анх олон нийтэд илт мэдээлсэн юм. Дээрх зардлын тооцоо, задаргаа нь буруу байгаад бүхий л хэвлэл бичиж нийтлэв. Үүний дараа сайд Ч.Номин өөрийн фэйсбүүк хуудастаа “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд бүтэн жилийн туршид 10 тэрбум төгрөг зарцуулах төсөв байсан билээ. Гэвч Коронавируст цар тахлын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, хэн хүнгүй санаа зовинож байгаа энэ хүнд үед дээрх 10 тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг #эрүүл_мэндийн_салбарт, #иргэдийн_эрүүл_мэндийг_дэмжихэд зарцуулах асуудлыг Засгийн газар УИХ-д оруулахаар боллоо. Иймд төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд УИХ хэлэлцэн батлах юм.

Хүн ардынхаа үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхийн төлөө манай яам ажиллах бөгөөд амаргүй цаг үеийг хамтын хүч, эв нэгдэл, хүндлэл ойлголцлоор даван гарцгаая!” хэмээн 2021 оны 06 сарын 24-ний өдөр пост оруулж байжээ. Гэвч сүүлд авсан тодруулганд тэрбээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээний зардал бол Шадар сайдын тушаал гарсан зардал. Ажил үргэлжилж байнаа” гэв. Дээрх 10 тэрбумаас яг хэдийг нь Ковидын эсрэг зарцуулсан болохыг тодруулахад эрхэм сайд хариулт өгч чадаагүй юм. Түүнчлэн улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, төсөв мөнгийг хэмнэ гэсэн Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байхад Ч.Номин сайд 10 тэрбум төгрөгөө “Соёлын сайдын тушаал” гэсэн утгатай гүйлгээг хийж нэлээдгүй хувийг нь зарцуулсан байгаа юм.

Соёлын сайдын ийнхүү хэлсэн уран цэцэн гоё, зөв шударга үг нь хийж буй ажил, хэрэгжүүлж буй бодлого, салбарынх нь ажилтай эрс зөрөөд байгаа нь ГАЙХАЛТАЙ. МАН-ын Засгийн газарт орж ажиллаж бололгүй яахав. Гэхдээ тэднээс ядаж сайныг нь үлгэрлэж, суралцах хэрэгтэй байхад хамгий түрүүнд ХУДАЛ, ХУЛГАЙГ нь сурч, улмаар үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаад харамсаж байна.

ХОЁР: СОЁЛЫН ЯАМ дахь БУУЗЧИН ЭМЭГТЭЙН БУСАРМАГ ҮЙЛДЭЛ...!!!

Намчин, буузчин эмэгтэй ТӨРИЙН ХУУЛИЙН ДЭЭГҮҮР ХАРАЙГААД, арын хаалгаар “өврийн яриагаар” гэнэт орж ирээд Соёлын яамны ажилчдыг бус өөрийн танил, хуучны туслахуудаа дуудан авчирч, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, илүү цалин бодож, ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ХУЛГАЙН АРГААР завшиж байгаа нь анхаарал татдаг. Энэ бол эрх баригч намын бодлогын эсрэг хийж буй УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛ гэхэд болно.

ТАЗ, АТГ-аас түүнийг Соёлын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд тэнцэхгүй гэсэн ХУУЛИЙН ДАГУУ БИЧИГ явуулсаар байхад хууль зөрчин, улмаар тушаал ахиж оччихоод байгаа.

ТОДРУУЛБАЛ, 2006 УИХ-аас баталсан АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД заасан

3.1.2.“ашиг хонжоо” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;

3.1.3.“албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

3.1.4.“давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгохыг хэлдэг. Тэгвэл Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Санжаадоржийн Оюунчилэг нь Авлигын эсрэг хууль болон 2021 оны 02 сард баталсан Засгийн газрын 43- р тогтоол зэргийг тус тус ноцтой зөрчөөд байна.

Төрийн албаны тухай хуульд “төр орлон гүйцэтгэгч” гэсэн нэр томьёо, албан тушаал байхгүй. Тэрчлэн ийм алба хашиж буй хүн бусдыг томилох, чөлөөлөх эрх зүйн чадамжгүй. Тэрчлэн Засгийн газрын 43-р тогтоолд 1.2. шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэж заасан.

Гэтэл Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунчилэг нь өөрт хуулиар олгогдоогүй эрх мэдлийг урвуулан ашиглаж, өөрийн туслахаар ажиллаж байсан Б.Чимэдлхам болон аудитын газарт ажиллаж байсан С.Алтангэрэл нарыг албан тушаалд томилсон, тушаал дэвшүүлсэн зэрэг ХУУЛЬ БУС шийдвэр гаргажээ. Түүнчлэн албан тушаалын нэмэгдэл гэж цалин бодож олгохыг ч даалгасан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.66.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.