Хулганы нүх рүү шургалсан Д.Сумъяабазарын тойргоос Э.Бат-Үүл баатар ГИШҮҮН БОЛОХ нь!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-09-12

Монгол Улсын 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 62 гишүүнтэй болсон эрх баигч МАН одоо 60 –уулаа болоод буй. Тэднээс нэг нь У.Хүрэлсүх Улсын Ерөнхийлөгч болоод хойморт заларчихсан. Нэг нь Хотын дарга гэх хулганы нүх рүү шургалаад орчихсон.  Хуулийн дагуу эзэнгүй байгаа энэ хоёр суудалд дараагийн хүмүүсийг нөхөн сонгуулиар дүүргэх учиртай.

Энэ хүрээнд 2021 оны оны 10 дугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 18-р тойрогт хотын дарга Д.Сумъяабазарын орон ордонд залрах, Хэнтийн аймгийн 28-р тойрогт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оронд гишүүн болох эрхмүүдийг сонгоно. Мэдээж эрх баригч намд хоёр хүний суудал чухал хэдий ч тэд энэ удаад тийм ч их анхаарахгүй байгаа нь илт байна. Харин сөрөг хүчин болох ардчилсан намаас ХОЁР БААТРЫГАА ИЛГЭЭЖЭЭ. МАН-аас нэр дэвшиж байгаа хоёрыг эс тооцвол АН-ын хоёр ялах нь тодорхой байна. Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүл баатар, Хан Хэнтийд Б.Гарамгайбаатар...

Ялангуяа Э.Бат-Үүл баатар бол Сонгинохайрхан дүүрэгт ногоон гэрлээр шууд гарчихна. Түүнд улстөрчийн урт замнал, арвин их туршлага, хотын асуудлыг нэвт шувт мэдэрсэн мэдрэмж, хийж өөрчлөх чин хүсэл, арга эв, ухаан гээд бүх зүйл бий. Аргагүй шүү дээ. Өмнө нь Улаанбаатар хотыг амжилттай удирдаж, дөрвөн жилийн дотор эрс шинэчлэл хийж чадсан хүн.  Ард түмэн түүнийг алдаа оноотой нь хамт хүлээн авч, уучилж, бас шүүмжилж чаддаг. Учир нь тэр ХҮНИЙ ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ, ХУВИЙН ӨМЧТЭЙ БАЙХ эрхийг 1990 онд тэмцэж, өлсөж авчирсан болохоор тэр.

Хэрэв Э.Бат-Үүл баатар ялж, УИХ-гишүүнээр сонгогдвол одоогийн унтаа, дэндүү сулбагар, хүчгүй байгаа Ардчилсан намын бүлэг АМЬ ОРНО л гэсэн үг. Тэр эрх баригчдын алдааг дэндүү сайн, хэтэрхий ил цагаан хэлж ад болох ч, алдаагаа засах боломжийг ч мөн хэлж өгч чадна. Жинхэнэ улстөрч бол ийм байдаг гэдгийг яруу тодоор харуулна. Үгүй ядаж л эрх ашгийн төлөө хөлөө жийлцээд, нэг нэгнийгээ хөгөөд байгаад намынхаа дотоод эв нэгдлийг хангахын төлөө ажиллана.

Энхбаярын Батшугар гэх эрх ашгийн төлөө, аавынхаа нэр хүндийг худалдан байж гарч ирсэн залууг өлхөн дугтраад шидчихнэ. Ингэж л тэр аварга Д.Сумъяабазарын гурван сонгууль дараалан босоо байсан дүүрэгт БААТАР ЭР ямар байхаа харуулна. Мэдээж сонгууль л болсон хаана, элдэв хар бараан зүйл гарна. Э.Бат-Үүлийг шүүгдэгч, хүү Б.Чулуудайдаа эрх мэдлээрээ далимдуулан тендер авч өгсөн, олон иргэнийг орох оронгүй болгосон гэх мэтээр ДАЙРНА. Гэсэн ч Үүл баатар энэ бол саад биш, харин ч хожоо, хүчтэй дэмжлэг байж мэднэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.152.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.