Цэндбаатарын ээж, аав: Миний хүү ЭЭЖ ААВТАЙГАА элэг бүтэн өссөн ДЭЛХИЙД  ДАНСТАЙ тамирчин
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-09-16

МУГТ Э.Цэндбаатарыг орон сууцтай болгох аяныг иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ эхлүүлээд байгаа байна. Тэрчлэн Г.Майцэцэг тэргүүтэй иргэд түүнийг ДАШТ-д оролцуулахыг дэмжсэн гарын үсэг цуглуулж байна.Энэ  үйл явдын шуугианы гол эзэн МУГТ, 57 кг-ийн жингийн тамирчин Цэндбаатарын аав Эрдэнэбат, ээж Долгор нь хүрэлцэн ирсэн байна. Энэ үеэр түүний аав ээжтэй цөөн хором хөөрөлдлөө.  

Цэндбаатарын аав Эрдэнэбат, ээж Долгор

Танай хүүтэй холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд анхаарлын төвд ороод байна. Аав хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

Миний хүү муу хүн биш. Дэлхийн аваргадаа оролцоосой гэж бодоод л гарын үсэг цуглуулаад байж байна. Бид мэдээллийг нь үзээд л явж байгаа. Зөндөө л зүйл гарлаа, харлаа. Нэлээд ч тэвчлээ. Гол нь тэр хүн ямар авьяастай байна түүнийг нь дэмжих ёстой. Эцсийг нь хүртэл дэмжих л ёстой. Элдэв янзын юм ярьмааргүй байна.

Цэндбаатар ДАШТ-д оролцох хүсэлтээ Олимпийн хороонд илэрхийлсэн бол саяхан дасгалжуулагчдаа бас хандлаа. Энэ шийдвэрийг та бүхэн хамтдаа гаргасан уу...?

Хүү маань өөрөө бие дааж шийдвэр гаргасан байх. Аав ээж хоёрынх нь хувьд бол хүүгээ ДАШТ-д оролцоосой гээд л дэмжээд, гарын үсэг цуглуулж байна. Миний хүү ард түмнийхээ итгэлийг битгий алдаарай, дэлхийн аварга болоосой гэж хүсэж байна.

Хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч буй мэдээллүүдийг үзсэн байх. Боксын холбооны шийдвэртэй санал нийлэх үү?

Миний хүү ёс зүйн алдаа гаргасан эсэх нь тусдаа асуудал. Харин өөртөө нь уулзалгүй шууд хасаж байгаад харамсалтай байна. Олимпод яваад ирэхэд ирж уулзаад сэтгэл санаагаар өргөсөн зүйл байхгүй. Миний хүүгийн алдаан дээр дөрөөлж хассанд гомдолтой байгаа. Олимпийн наадмын тоглолтод миний хүү хожсон. Шинэ багштай явсан. Багштайгаа ойлголцоогүй, санал нийлээгүй юм билээ.

МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшигийн нэгэн мэдэгдэл олны анхаарал татаад байгаа. Мэдээж олон нийтээс сонссон байх...?

Ээж Болор: Ээж аавдаа хаягдсан хүүхэд гэж бичсэн байна гэж хүмүүс хэлсэн. Миний хүү чинь ээж аавтай, ДЭЛХИЙД ДАНСТАЙ тамирчин. Аав нь ах дүү 11, би эхээс есүүлээ. Бид хоёр чинь яалаа гэж хүүхдээ хаях вэ дээ. Ээж аав нь байгаа шүү. Миний хүүг ДАТШ-д явуулж өгөөрэй гэж хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.237.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.