Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нар санаатайгаар БУСДАД ЦАР ТАХАЛ ТАРААСАН үйлдэлдээ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ...!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-09-19

Монголчууд  2008 оноос иргэний үнэмлэхээ ЦАХИМ болгосон. Гэтэл төрийн байгууллагаас мэдээлэл авахын тулд заавал дахин бичгийн цаасан дээр баталгаажуулсан нотариатын хувилбарыг халааснаасаа мөнгө төлж авдаг. Гэтэл Засгийн газраар ЦАХИМ ҮНДЭСТЭН болно болно гээд төр иргэдийнхээ хувийн мэдээллийг өөрөөс нь асуулгүйгээр хүчээр цахимд программчилж хуулж байна. Олон хүнийг ажилтай болгож байгаа ЦААСЫГ ХАЛАХ гол зорилготой. Энэ хүрээндээ өчигдөр “Цахим үндэстэн – Dijital Nation 21”  шоу арга хэмжээг УОК-ын баталсан журмыг зөрчин ХҮЧ ХЭРЭГЛЭЖ залуучуудыг цуглуулж шөнө дөлөөр хийчихлээ. Ингэхдээ дарга нарынхаа эрүүл мэндийн бодон хүн хоорондын зай бариулан суулгав. Харин иргэдээ хянаж чадсангүй. Торон хашлаганы цаана иргэд чихэлдэв. Маскаа ч авч хаяв.

Засгийн газрын хуралдаанаар 2021 оны 08 дугаар сарын 21-нд бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгачихсан. Энэ хугацаанд олон нийтийг бөөгнөрөхгүй байх, элдэв шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулах нь бүү хэл хүүхдүүдийнхээ хичээлийг ч танхимаар орохыг хязгаарлачихсан. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь өөрөө өөрийнхөө баталсан тогтоолыг ЗӨРЧИЖ олон хүн цуглуулж шоу үзүүлбэр хийчихлээ.  Энэ нь Коронавирусийн цар тахлын эмзэг, дэгдэлт өндөртэй цаг үед Засгийн газраас зохион байгуулсан ХАМГИЙН ТЭНЭГ ШИЙДВЭР байв.

Ингэснээр нэг өдөрт илэрч байгаа Коронавирусийн цар тахлын тоо нэмэгдэнэ. Уг тахлаас улбаатай нас баралтын тоо огцом нэмэгдэнэ. Хэд дахин нэмэгдэнэ. Учир нь халдвар аваагүй үлдээгүй. Тэр шоу, арга хэмжээнд очсон хүмүүсийн хэдээс нь халдварын Дельтаа хувилбар илэрч, маргааш хэдэн хүн нас барахыг хэн ч таашгүй. Өөрөө хэлбэл Засгийн газрын тэргүүн "АРД ТҮМНЭЭ ҮХ" гээд үйлдлээрээ хэлчихлээ.

Манай улсын төрийн тогтолцоонд нэг ойлгомжгүй АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ байдаг. Тэр нь Улсын Онцгой Комиссын дарга. Гэтэл Засгийн газар нь УОК-ын шийдвэрийг гаргадаг. Орос, Герман, Япон зэрэг улсуудад ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА төр засгийн удирдлага нь байдаг. Өөрөөр хэлбэл хариуцлага үүрэх эзэн нь тодорхой байна. Гэтэл манай улсад тийм биш. Ерөнхий сайд нь хариуцлага хүлээхээс татгалзаж, Шадар сайддаа гол ачааг үүрүүлчихсэн. Гэтэл Шадар сайд нь Ерөнхий сайдынхаа үйл ажиллагааг хориглох, хязгаарлах эрх зүй, боломж байхгүй. Нэг тийм ойлгомжгүй шийдвэр гаргадаг гэдгийг “ICT EXPO 2021”  арга хэмжээний үнэн төрх илтгэв. Тодрулбал, УОК-ын дарга С.Амарсайхан ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БАРИМТЛАХЫГ анхааруулсан. Түүнчлэн НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингисийн гарын үсэгтэй албан бичигт “үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэсэн албан тоотууд байна.

УОК, НОК-ын албан бичиг байсаар атал зөрүүдэлж дээрх арга хэмжээг ШОУ болгож хувиргасан гол буруутнууд нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Монгол Улсад номер нэг мэдээлэл, эрх мэдэлтэй байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ХҮЛЭЭХ ЁСТОЙ!!. Төр өөрийн баталсан хууль тогтоомжоо өөрсдөө зөрчөөд байгаа юм чинь ард түмэн өөрсдөө одоо дураараа хэнийгээ цуглуулж, хэнтэйгээ ууж, дуулж, суух нь хамаагүй болно гэсэн үг.

Одоо хориотой байгаа бүх албан газруудыг үүд хаалгаа нээхийг хүсье. Угаасаа Шадар сайд С.Амарсайхан “Ковидтойгоо дасан зохицож амьдарья” гэдгээ хэлчихсэн. Адилхан бол адилхан. Эсвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага хүлээж огцор, эсвэл бүх аж ахуй нэгжүүд ҮҮД ХААЛГАА нээж, хорио цээрийг умартан хэвийн ажилла. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэдэг биз дээ!!! Хувь хүн биш ХУУЛЬ ЗАСАГЛАНА гэдэг худлаа боллоо, хөөрхий...

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн тухай хуульд "1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заасан байдаг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.137.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.