Хөгжлийн ГАЦАА, төрийн ТҮГЖЭЭ болсон ухаангүй НОЁН урагшгүй албатууд!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-09-23

Монгол улсын Үндсэн хуульд “Засгийн эрх ард түмний мэдэлд байна” тунхаглан заасан ч ард түмэн хэзээ ч Засаг төрөө захирч чадалгүй явсаар өнөөг хүрчихсэн. Тийм учраас хуульд байгаа энэ уриа лоозон мэт үгийг хасч хаявал яг зохино. Засгийн эрхийг хэзээ ч ард түмэн мэдэж байгаагүй. Харин МАН гэсэн ганц том улстөрийн хүчин 26 жил засагласан. Одоо ч Засагласаар л байна. 80-аад оны төлөөлөл Л.Оюун-Эрдэнэ сайдын удирдсан Засгийн газрыг ард түмэн лав сонгоогүй. Тэд МАН тодор хор найруулж, жор тааруулж л хэдэн сайд гаргаж ирсэн. Засгийн газрын 16 сайдаас Л.Энх-Амгаланаас бусад нь жинхэнэ ад, шоо болж байгаа нь нууц биш.

Эдгээрээс хэрэв “ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДДАГСАН” бол Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын эрчүүдэд ХАТУУ АНХААРУУЛГА ӨГЧ, ахиж төрийн өндөр суудалд залмааргүй байна.

БОДИТ БАЙДАЛ:  Монгол улсын зам тээврийн хөдөлгөөнд оролцож нэг сая орчим тээврийн хэрэгсэл өнөөдөр БЕНЗИНГҮЙ болоод нам зогсчихсон. Гол импортлогч ОХУ манайд гомдчихсон. Одоо хариу байхгүй. Учир нь бид дээгүүрээ ойлголцож чадаагүй. Үүнд Г.Ёндон сайдын хариуцлагын асуудал яригдана. Яахаараа бүхэл бүтэн тусгаар монгол улсын уул уурхайн салбарын сайд байж БАЛГА БЕНЗИН нөөцлөж чаддаггүй юм бэ... Нэг газрын дарга нь мэдэгдэл хийгээд л НӨӨЦ ХОМСДОЖ байна гэхээр үүнийг санаатайгаар зохион байгуулсан арга ч гэж хэлж болох. Г.Ёндон сайд өмнөх Засагт байхдаа л Зэсийн баяжмалын үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр гэж ярьсан. Өнөөдрийг хүртэл ажил нь явсангүй. Харин эсрэгээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Бэрхийн далд уурхайн музей” -л эрчимтэй үргэлжилж байна. Тэгэхээр улсын ажлыг нам гацаадаг, даргын ажлыг түргэсгэдэг нэг сонин хандлагаар ажиллаж байгаа нь илт байна.

БОДИТ БАЙДАЛ: Монголчуудын дийлэнх нь урд хөршөөс ачаа бараа татаж амин хувь, ахуй амьдралаа явуулдаг. Гэтэл тэдний ачаа нам БНХАУ-ын Таньжин боомтод нам гацсан. Гурван сар болж байна. Зам тээврийн хөгжлийн сайд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авсангүй. Хилийн боомт дээрээс хэдэн тонн ачаа оруулаад ирэх сүйхээгүй сайд байна гэхээр одоо яана вэ. Бүүр аргаа бараад Ерөнхий сайд, Шадар сайд хоёр нь цуварч очоод бараагүй. Үүнд Л.Хатар сайд хариуцлагаа хүлээх л ёстой. Дарханы замыг л хар... Олон хүн бэртэж, унаа тэрэг эд хогшлоороо хохирч байна. Замын-Үүдийг хар... Хэзээ ч өөдлөхгүй, харин ч уруудсаар байгаа. 

БОДИТ БАЙДАЛ: Эрүүл мэндийн салбар бол угаасаа дуусчихсан. Өргөсөн тангартаа үнэнч зүтгэж, хүн ардаа эмчилж байгаа хэдэн гайгүй эмч нарын нэр нүүрэн дээр л тогтож байгаа. Тэрнээс биш авлига, эрх ашиг, аваа өгөө, хүнд сурталд дарагдчихсан нь нууц биш. Ерөнхий сайд нь тоохгүй байна лээ шүү дээ. Эмч нар аятайхан байхгүй бол хорино шүү. Надахд нууц мхэдээлэхл байгаа шүү гэж хэлээд амыг нь тагласан. Одоо тэд цалингаа нэм гэж хэлэх ч эрхгүй болсон. Дээр нь ковидоор өдөр 10 хүн найдвартай үхэж байна. Нас барсан хүний тоо 1100 дөхөж байна. Үүнд салбарын сайд С.Энхболд бас хариуцлага хүлээх ёстой.

БОДИТ БАЙДАЛ: Иргэн А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд суулт зарлаад хонож болохгүй. Харин Ерөнхий сайд нь болохоор ХУУЛЬ ДҮРЭМ ЗӨРЧӨӨД олон хүн цуглуулаад Төв талбайд ЦАХИМ ҮНДЭСТЭН гэх даржин нэртэй СҮРЖИН ШОУ хийж болоод байдаг. Хууль хэнд нь үйлчлээд, хэнд нь үйлчлэхгүй байгаа юм бэ... Цагдаагийн Ерөнхий газар, Прокурорын Ерөнхий газраас яагаад Ерөнхий сайддаа хэрэг үүсгэж чадахгүй байгаа юм бэ... Аргагүй ш дээ... Бүх хууль хүчнийхнийг Засгийн газар нь базчихсан. Хэн Засгийг шүүмжилнэ, түүнд тохирсон ялыг нь өг гээд Тусгаар тогтнолын том цагаан байшингийн зургаан давхарт бүхнийг зурж байгаа. Бид л УХААНГҮЙ НОЁДТОЙ, УРАГШГҮЙ АЛБАДТАЙ арчаагүй, тэмцэж дуугарч чаддаггүй улс. Тэмцдэггүй ард түмэн МӨХДӨГ жамтай.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.80.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.