“ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХДҮҮД”-ийг Төрд ч, гэрт ч АНХААРАХ ЦАГ болсон!!!
Нийтлэл
/
2021-10-05

“ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХДҮҮД”-ийг Төрд ч, гэрт ч АНХААРАХ ЦАГ болсон!!!

Монгол улс нь дэлхийд газар нутгынхаа хэмжээгээр 18-д бичигддэг хүн ам цөөтэй, хөгжиж буй орнуудын нэг юм. Монгол улсад хүн амын өсөлт хөгжил ихээхэн чухал байдаг. Үүнтэй холбоотойгоор төрөөс хүн амын өсөлт хөгжлийг дэмжих бодлогыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.  УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн санаачилсан “ХҮҮХДИЙН МӨНГӨ” олгох сонгуулийн амлалт өнөөдөр аль ч улстөрийн хүчний мөрийн хөтөлбөрийн чухал хэсгийг эзлэж, төрөөс хүүхдүүдийн ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт болоод байна. Анх гурван мянган төгрөг олгож байсан бол өнөөдөр 100000 болтлоо өссөн. Хэдийгээр халамж хэлбэрээр олгож байгаа ч хүүхдийн мөнгө бол “нүдээ олсон” чухал бодлого хэвээр байна.  Өнөөгийн эрх баригч нам “Цалинтай ээж”, “Жирэмсний тэтгэмж”, “Өрх толгойлсон эцэг/эхийн тэтгэмж”,  “Олон хүүхэдтэй эхчүүдэд тэтгэвэр, тэтгэмж” зэргийг  олгож байгаа. Энэ бүх мөнгөн халамж нь улсын төсвийн нэг 10/1 хувийг эзлэж байна. 2020 оны 1 сараас 2021 он хүртэлх хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмжүүдэд нийт 1,4 их наяд төгрөг зарцуулсан гэж  Сангийн сайд Б.Жавхлан дурдсан байдаг.

Сангийн сайдын мэдэгдэл дунд “Хүүхэдтэйгээ хамт хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг 5000 гаруй ээж байна”  гэсэн нь олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан сэдэв болов. Төрөөс бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байгаа нь хууль ёсны үйлдэл мөн. Тэгэхээр 0-18 насны 1,200 гаруй мянган хүүүхэд бүгд энэ тэтгэмжийг авах эрхтэй. Анхаарал хандуулах гол хэсэг бол “өөрөө насанд хүрээгүй байж хүүхэд гаргасан” байгаа нь шүүмжлэх бай болов. Тэгвэл үүний учир шалтгаан нь юу вэ, ийм байдал юунаас болж үүсэх гэдгийг эхлээд авч үзэх хэрэгтэй.

Нэгдүгээрт “Төрөөс хүн амын өсөлтийг дэмжих бодлого” алдаатай явагдаж байгааг шууд илтгэж байна.

Хоёрдугаарт, Нийгмийн зүй тогтол, гэр бүлийн халамж анхаарал сул байгаатай шууд холбоотой.

Гуравдугаарт, өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсролын тухай сургалт, мэдлэг дутуу олгож байгаа,

Дөрөвдүгээрт, Ажилгүйдэл, ядууралтай, гэр бүл салалт зэрэг эмзэг сэдвүүд холбоотой гэж дүгнэж болно.

Нийгмийн олонх нь “хүүхэдтэй хүүхдүүд” гэсэн өнцгөөс харж шүүмжилж байна. Гэвч хүн л бол хүн. Хэн ч бусдын амьдралыг шүүж, буруутгаж болохгүй. Харин наснаасаа эрт ээж болж, нийгмийн амьдалд оролцож буйд нь шүүмжлэлтэй хандсан гэж эерэгээр ойлгож болох юм. Одоо монгол улсын хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал ийм байдлыг дахин нэмэгдүүлэхгүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мэдээж хүн амаа өсгөх бодлогыг хөндөж болохгүй.

 

“Хүүхдийн тухай хууль”-д “Хүүхдийг нас, бие сэтгэхүйн, онцлогт  тохирсон мэдээ мэдээллээр хангах” гэж хуульд тодорхой заасан байдаг ч ЕБС-ийн сурагчдад бэлгийн боловсролын тухай нэмэлт хичээл ордоггүй. Хүүхдүүд эрт бэлгийн харьцаанд орох нь бэлгийн боловсролын тухай хангалттай мэдээлэлгүйгээс үүдэн уг тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс Боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд үүнд онцгойлон анхаарч боловсролын мэдлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Монгол улс хуулийн засаглалтай. Үндсэн хуульдаа хүний эрхийг дээдлэнэ гэж тунхагласан. Тийм учраас бусдыг харлулуж шүүмжлэхээс илүү ийм бүлэг хүмүүсийг хүндэтгэж харьцах нь хүн ёсонд нийцнэ. Насанд хүрээгүй эх хүүхэдтэйгээ хамт хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаад дургүйцсэн хэсэг хүмүүс ажиглагдав. “Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр тэтгэмж, асаргаа, халамж авах эрхтэй” хэмээн хүүхдийн тухай хуульд заасан. Хуулийн дагуу авах ёстой тэтгэмжээ авч, хүүхэд гаргасных нь төлөө тэднийг ялгаварлан гадуурхах эрх хэнд ч олгогдоогүй билээ.

Дээрх өгүүлж буй 5000  эхчүүдийг буруутгах аргагүй.  Төрөлт хэт залуужиж байгаа нь өөрөө асуудал Төрөлт залуужих нь багагүй эрсдлийг дагуулдаг. Насанд хүрээгүй 15-16 насны охидын сэтгэл зүй, бие махбод төрөхөд бүрэн бэлтгэгдээгүй байдаг. Энэ нь хүүхэд зулбах, өсөлтгүй жирэмслэх, дутуу төрөх зэрэг эрсдэлтэйг мэргэжлийн эмч нар зөвлөдөг.  Уг тоог нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг төрөөс авах нь зүйн хэрэг болоод байна.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.