Х.Нямбаатар сайдаа... !!! нийгэмд  “НЯН БАКТЕР” тараахаа боль!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-10-07

Цагдаагийн дарга Генерал цол авсанаасаа хойш анх удаагаа хэвлэлд мэдэгдэл хийсэн нь “ИРГЭДИЙГ ХОРЬЖ ЦАГДАНА” гэсэн айхавтар шийдвэр байв. Энэ газар Засгийн газрын мэдэлд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэлд байдаг. Тэгэхээр шууд утгаараа Х.Нямбаатар сайд “ИРГЭД ОРИЛЖ, НИЙЛЖ ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙГЭЭД БАЙНА. ШУУД 461-т ХИЙ” гэсэн чиглэл өгсөн байж болох юм.

Монгол Улсын Үндсэн хуульд “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээнэ” хэмээн тунхагладаг бол иргэд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрхтэйг хуульчилсан. Энэ дагуу үзэл бодлоо илэрхийлсэн ИРГЭНЭЭ ШОРОНД ХИЙЖ байгаа нь Хууль зүйн салбарт байж болшгүй том алдаа. Үүнийг нэн даруй засаж залруулахгүй бол цаашдаа хэвшил болоод тогтчихно. Оройтойгүй дээр нь л засахгүй бол энэ салбар яг ийм байдлаар ХУУЛЬ ЗӨРЧДӨГ байгууллага болчихно.

Энэ бол асар их сөрөг үр дагавартай ӨВЧИН л гэсэн. Өвчин үүсгэгч “НЯН БАКТЕР” –ийг нь сайд нь эхлүүлж, тарьж ургуулна гэхээр аймар байгаа биз. Гэм зэмгүй энгийн номхон иргэдийг шууд барьж хорьдог, хилс хэрэг тулгадаг, дараа нь буудан хороодог өнөөх хэцүү цаг үеийг давтах гээд ч байгаа юм шиг. Орчин үед буудан хороож болохгүй учир шууд барина. Хорино. Тэгээд зөрчлийн хуулиар ШИЙТГЭНЭ. Энэ цагт шалгарсан шилдэг арга. Үүнийг хуулийнхан тайлбарлахдаа НЯМБААТАРДАХ гэж ярих юм билээ.

Шударга ёс тогтоогоод, эх орноо нэг л өдөр хөгжүүлчинэ гэж улайрч, талбай дээр өвлийн хүйтэнд та жагсаж болдог. Төрийн бодлого буруу байна, иргэдээ алагчилж байна гэж хэлсэн иргэд үг хэлж болохгүй гэсэн хууль байхгүй. Та ч бас иргэн Д.Монголхүү шиг урай лоозон босгоод гэр бариад жүжиглэж явсан цаг бий шүү дээ. Ингэж иргэнийхээ үндсэн хуульд заасан язгуур эрхэнд халдаж, эс үйлдлээрээ нийгэмд хор уршиг ихтэй “НЯН БАКТЕР” тарааж болохгүй шүү дээ.

Та алдаагаа засаж залруулахгүй бол насан туршдаа арилахааргүй хар толботой үлдэж ч мэдэх юм. Хүнийг үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө ЯЛЛАЖ БОЛОХГҮЙ шүү дээ. Таныг албан тушаалд очихын тулд жагсаж, тэмцэж явахад тань ХОРЬЖ ЦАГДААГҮЙ биз дээ. Эрх мэдэлтэй, бяртай байж болно. Хууль зүйн салбарт та ноёрхолоо тогтоож болно. Гэхдээ битгий өөрийг чинь шүүмжилсэн болгоныг ДАЙСАН болгож хар л даа.

Иргэндээ ээлтэй, хүмүүнлэг, энэрэнгүй АРДЧИЛСАН НИЙГЭМ чинь ийм байж болохгүй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.202.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.