Хамар доороосоо ХОРИГДЛОО АЛДЧИХСАН ШШГЕГ-ын удирдлагууд ичиг ичиг!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-10-07

Монголын хууль, шүүхийн байгууллага ямар ч чадваргүй, хүчгүй болсон гэдгийг ЦЕГ-ын дарга нь мэдэгдчихсэн. Иргэнийхээ эрхийг хамгаалж чадахааргүй болчихсон гэсэн үг л дээ, шулуухандаа. Хамар доороосоо ХОРИГДЛОО алдчихсан. Дэндүү ичгэвтэр. Шүүхийн шийвэр гүйцэтгэх Ерөнхий газар гэж нэг том байгууллага Монголд бий. Нэг хуурамч хурандаа удирддаг. Өөрт ашигтай, унацтай байж болох мөнгөтэй бүхий л газар луу даргаар очих гэж шүлэнгтэж явдаг эрхэм.

Үндсэн ажлаа хийлгүй өөр зүйл рүү анхаарлаа сарниулсан хойгуур нь Прокурорын зөвшөөрлөөр шууд баривчлагдан урьдчилан хорих 461-р ангид саатуулагдсан иргэн Д.Монголхүүг бусад иргэд хорих ангийн гхашаанаас булаалгачихсан гэнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан үүнд буруутай. Харгалзагч, шийдвэр гүйцэтгэгч нар хуулиа биелүүлэхгүй юу хийж байсан юм бэ... Улсын онц чухал обьектоос сэжигтэнг алдана гэдэг бол ШШГЕГ-ын төв аппратынханд хариуцлага тооцох ноцтой асуудал шүү. Хурандаа Д.Загджав, генерал Д.Дамдинцэрэн, хурандаа А.Намсаманд нарт хариуцлага яригдах ёстой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрхэм зорилго нь шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэж, цагдан хорих, баривчлах болон хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг олон улсын жишгийн түвшинд хуулийн хүрээнд зохион байгуулах, эд хөрөнгийн холбогдолтой шийдвэр бүрийн биелэлтийг хангах, үйлчлүүлэгч, хэрэглэгчид шуурхай үйлчлэх зорилготой.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.75.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.