Иргэдээ ООЧЕРЛУУЛСАН сайд нар өөрсдөө ОГЦРОХ ООЧЕРТ зогсчээ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-10-09

Хүчээ нэгтгэж, эвээ чаннгалсан эрх баригчид иргэдийн амьдралыг сүйрүүлсэн гэдгийг хэн хэнгүй хүлээн зөвшөөрчихлөө. Эхлээд Ковидийн шинжилгээнд дугаарлуулсан бол дараа нь БЕНЗИНД, харин саяхан САЙЖРУУЛСАН ТҮЛШИНД дугаарлуулав. Энэ бүхэнд сайдууд буруутай. Тэгж ярих юм бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх”-ийг ноцтойгоор зөрчиж буй Засгийн газрын буруу. Хууль гууль болсон цагт Засгийн газрын тэргүүн дураараа дургиж байгаа нь илт. Өөрийнхөө санаачилсан төсөлд татвар төлөгчдийн мөнгөөр “Андлалын өргөө” гэгчийг бариад нураачихсан.

Н.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд “ЦАР ТАХЛЫН ХУУЛЬ” бол дураараа дургих хууль боллоо. Энэ хуулийн хэрэгжилтийг сунгаж болохгүй, Төр өөрөө Коронавирусийн ХАЛДВАРТАЙ болсон” хэмээн ихэд шүүмжилж байв.

Тэд ч энэ байр сууриндаа хүчтэй зогсож Засгийн газрыг бодлого үйл ажиллагааг эрс шүүмжилсээр. Энэ хүрээнд  зарим сайдуудад харуицлага тооцхоор болжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүдүүн бүлэг ихэд нухацтай хандаж байгаа гэнэ. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өгсөн чиглэлийн дагуу “чалхгүй сайдууд”-ыг сольж Монгол төрийн бодлогыг чангатгах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Нэрт сэтгүүлч Б.Галаарид гуай нэгэн нийтлэлдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг “чалх сулрулуагч сайд” хэмээн бичсэн нь буй. Тэрбээр “Монголын төрийн бодлого чадвартай, чанга, сайн, зөв байх ёстой. Н.Уртнасан сайд төрийн бодлогыг хүчгүйдүүлээд байгаа учраас ийн зүйрлэж бичсэн юм” хэмээсэн нь буй.

Тэгвэл Б.Галаарид гуайн бичсэнчлэн Засгийн газрынхаа шийдвэрийг хүчгүйдүүлж, олон түмнийг оочер дараалалд зогсдог болгоод буй Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболд, Эрчим хүчний сайд Нансалын Тавинбэх, Зам тээврийн хөгжлийн сайд Лувсангийн Халтар, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Монгол төрийн бахархалт шувуу Шонхорыг худалдаалах шийдвэр гаргасан,Байгаль орчны сайд Нямжавын Уртнасан, Иргэнийхээ үг хэлэх эрхэд халдаж, ШОРОНЖСОН НИЙГЭМ БИЙ болгож буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар нар ОГЦРОХ ООЧЕРТ зогсож байгаа аж.

Хууль зүйн салбарт хийж буй Х.Нямбаатар сайдын шинэчлэл болон “С.Зориг агсны хэрэг”-ийн буруутан Т.Чимгээг телевизийн нэвтрүүлэгт оруулсан зэрэг нь УИХ-ын гишүүд, нийгэм олон нийтэд таалагдахгүй байгаа. Баттөмөрийн Энхбаяр тэргүүтэй гишүүд үүнд нэлээн нухацтай хандаад буй. Эрх баригчдын бүдүүн бүлэг ийнхүү үймээн ихтэй байгаа бол Э.Бат-Үүлийн буянаар нэгдээд буй сөрөг хүчин болсон АН-ынхан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураад гүйж буй гэх.

Ингэхээр олон талын шахалт, дарамт, нийгмийн уур бухимдал дундуур хүйтний эрч чангарч байгаа үед Засаг төр бужигнах нь гарцаагүй боллоо. Гэхдээ Монголчуудад нэгийг нөгөөгөөр солиод асуудал цэгцэрчихнэ гэж ойлгодог. М.Энхболдыг огцруулаад л бүх зүйл сайхан болчихно гэж тэмцэж явсан Л.Оюун-Эрдэнэ өөрөө төрд гараад ч өөрчилж чадсангүй. Энэ нь хүн солиод ч өөрчлөгдөхөөргүй ХУУЛЬ БУС ЗҮЙЛИЙН ХАНА ХЭРЭМ ТОГТСОН гэдгийг харуулж байгаа юм.

Иргэд та бүхэн санаж байгаа бол 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр “Ковидын халдвартай төрсөн эмэгтэй, нярай хүүхдийг хөл нүцгэн зөөсөн” явдлаас үүдэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байв. Үүнийг МАН-ынхан “Монгол төрд ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ САЙН ЖИШИГ ТОГТЛОО” хэмээн ярьж байсан. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “Бид энэ жишгийг дагана” гэж хэлж байсан. Одоо Засгийн газар нь өөрөө ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ жишгийг үргэлжлүүлвэл ямар вэ...!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.