М.Энхболд: 60 тэрбумын хэрэг бол зохиомол хэрэг. Би МАН-ын УЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-10-10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар улс орон даяар “”ТЭРБУМ МОД ТАРИХ” аянг эхлүүлээд байгаа. Энэ аянд найман настай балчираас 80 настай буурай хүртэл улс төрийн нам эсвэл, төрийн болон төрийн бус байгууллага, ААН, хувь хүн гээд бүгд идэвхийлэн оролцож буй.

Ерөнхийлөгчийн уг санаачилга нь НҮБ-ын 76 –р чуулганы индрээс хэлсэн “Цөлжилтийн эсрэг бодлого, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, хүний буруутай үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой” юм. Дээрх санаачилгад нэгдэж УИХ-д суудалтай болон жижиг намууд мод тарилаа. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, АН-ыг төлөөлж бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж нар байлцав. Энэ үеэр УИХ-ын гишүүн дарга асан М.Энхболд байлцав. Тэрбум мод тарих санаачилгад нэгдэж мод тарих үеэр хэвлэлийнхэн түүнээс дараах хариултыг авлаа.

Таныг 60 тэрбумын хэрэгт холбогдуулан МАН-аас улстөрийн хариуцлага тооцсон. Та ямар бодолтой байна вэ?

-60 тэрбумын хэрэг бол зохиомол хэрэг. Надтай ямар ч хамаарал байхгүй.

Энэ хэрэгт таныг холбогдулуан ярьдаг шүү дээ?

Тэр бол улстөрийн зорилгоор хийсэн асуудал.

-Дахин улстөрд орох уу, нэр дэвших үү?

Хэлж мэдэхгүй байна.

Одоо та ямар ажил хийж байна вэ?

Би МАН-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.218.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.