ХААНБАНК харилцагчдаа хохироож, ДАНСАН дахь МӨНГИЙГ нь ХАКЕРДАЖ, мөнгө угаадаг уу!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-10-27

Монгол улсын арилжааны банкуудын томоохонд зүй ёсоор тооцогддог ХААНБАНК иргэд харилцагчдаа шулж, дансан дахь мөнгийг нь хакердан авч хохироосон үйлдэл сүүлийн үед нэлээд хэд гарлаа. Манай сайтад хандсан иргэн гэхэд л олон удаагийн гүйлгээгээр 36 сая төгрөг тухайн харилцагчид мэдээлэлгүй нууцаар гарган авсан байна. Тэгэхэдээ дотоодын бус гадны компаниудын данс руу гүйлгээ хийсэн байдаг аж.

Энэ нь ХААНБАНКНЫ албан ёсны бодлого болж хувирсан гэж тухайн харилцагч үзжээ. Хаанбанкны зүгээс тухайн хохирогчтой утсаар холбогдон “хуулийн зөвлөгөө” өгье хэмээн дуудчихаад гомдлыг нь хаасан байна.

Ийм байдлаар хохирсон иргэд олон байдаг. Тухайн банкны харилцагчдын зүгээс “таны асуудлыг бид шийднэ. Та битгий хэвлэлд хандаарай” хэмээн худал хэлжээ. Иргэдийн зүгээс банкинд хандахад “банкны буру байхгүй, иргэн таны алдаа. Бид хариуцлага хүлээхгүй” гэж хариулдаг байна.

Цагдаа, хууль шүүхийн байгууллагад хандахаар “хаачихдаг” хэмээн хохирогч ярилаа.  Хаанбанкны энэ үйлдэл нь 7.2.Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно:

16.1.4.харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх ба энэ заалт нь хууль тогтоомжид заасан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй татвар төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулахад хамаарахгүй гэсэн хүчин төгөлдөр заалтыг зөрчиж, иргэдийн хадгаламж руу дураараа гар дүрж байна.

Банкны энэхүү хууль бус үйлдэлд шүүх, прокурорынхон ч бас оролцоотой байдаг учраас иргэд хохирлоо барагдуулж чаддаггүй байж болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.46.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.