“Оюу толгой” компани АШУҮИС-ийн Төв эмнэлэгт “Hamilton C-3” амьсгалын аппаратыг хандивлалаа
Нийтлэл
/
2021-07-27
Оюу толгой” компани АШУҮИС-ийн Төв эмнэлэгт коронавирусийн цар тахлын энэ үед эмнэлгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад туслалцаа үзүүлж, Швейцар улсад үйлдвэрлэсэн 93 сая төгрөгийн өртөг бүхий “Hamilton C-3” амьсгалын аппаратыг хандивлалаа. Энэхүү төхөөрөмжийг хүлээж авсан АШУҮИС-ийн Төв эмнэлэгт өнгөрсөн гурван сарын хугацаанд 392 ор дэлгэж, 1606 үйлчлүүлэгч хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
 
“Hamilton C-3” амьсгалын аппаратыг бүх насны өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх үед хүчилтөрөгчөөр хангах, амьсгал, хүчилтөрөгчийн хэмжээг автоматаар тохируулах, уушги хамгаалах зэрэг давуу талтай юм байна. 
 
Эх сурвалж: facebook.com/otmongolia
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.176.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.