"Орлоготой оюутан" өдөрлөг боллоо
Нийтлэл
/
2021-12-09
Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын хөгжлийн төвөөс “ОРЛОГОТОЙ ОЮУТАН” өдөрлөгийг Ач анагаах ухааны их сургууль дээр зохион байгууллаа.
 
✅Тус өдөрлөгийн хүрээнд оюутан, залууст зориулан хичээлээс гадуурх хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл өгч, цагийн ажил хийх сонирхолтой залууст ажлын байрны танилцуулга хуудсыг сурталчилсан юм.
Зарим хүмүүс ажил хийвэл сурлага муудаж, хичээл орхигдоно гэх ойлголттой байдаг. Тиймээс оюутан, залууст хандан зөвлөгөө, мэдээлэл өгье гэж бодлоо. Ажил олгогч байгууллага тухайн ажилд орох гэж байгаа оюутантай гурвалсан гэрээ заавал хийсэн байх ёстой байдаг. Уг гэрээн дээр ажиллах цаг, ажлын байрны шаардлагыг хатуу тохирч, гэрээний биелэлтийг дүгнэх зарчмаар ажиллах учраас оюутны хичээл давтах цаг, сурлагад нөлөөлөхгүйгээр ажлын ачааллыг нь тэнцвэржүүлэх зорилготой юм.
 
Гурвалсан гэрээнд оюутан гурван цагаас хэтрэхгүй ажиллах гэх заалт зайлшгүй байх ёстой. Тиймээс оюутан, дүү нар маань хичээлийн бус цагаар ажил хөдөлмөр эрхлэхээр сонирхож байгаа бол ажил олгогчтой заавал гурвалсан гэрээ байгуулж, тус гэрээний заалтыг мөрдөн ажлах хэрэгтэй юм шүү.
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.221.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.