Х.Бадамсүрэн: "Эрдэнэт үйлдвэр" НЭГ ИХ НАЯД-ыг УС ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРТ өгч, НЭГ ИХ НАЯДЫН татвар бүрдүүллээ
Ярилцлага
/
2021-12-21

Монгол улсын БААТАР “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Үйлчилгээний гавьяат ажилтан Х.Бадамсүрэнтэй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан “Ойн салбарын үндэсний чуулган”-ы үеэр цөөн хором ярилцлаа.

Та бол уурхайчин хүн. Энэ чуулганд /2021.11.15/ УЛСЫН БААТАР “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН мянга мянган баатарлаг уурхайчдыг төлөөлж өнөөдрийн чуулганд оролцож байна. Танай үйлдвэр энэхүү арга хэмжээнд ямар зорилт дэвшүүлэн оролцож байна вэ?

Өнөөдөр ойн салбарынхан чуулж байна. Миний хувьд бол уурхайчин хүн. Уул уурхайн нөгөө талд яах аргагүй нөхөн сэргээлтийн асуудал байдаг. Тэр утгаараа уул уурхайн салбарынхан маань өндөр ач холбогдол өгч оролцож байна. Манай байгууллага ирэх 10 жилд 100 сая мод тарина гэж Байгаль орчны сайдтай санамж бичигт гарын үсэг зурсан. Мод тарьж ургуулна гэдэг бол хэн дуртай нь хийдэг зүйл биш. Асар нарийн технологитой, шинжлэх ухаанч ажил. Манай үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсоноос хойш бүтэцдээ “Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс”-тэй болсон. Цаашдаа энэ хэлтсээ өргөжүүлэн, “Тэрбум мод” төсөлд идэвхийлэн оролцоно.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд  хамгийн их анхаарал татдаг зүйл нь цагаан тоосны дэгдэлт. Цаашдаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ, компанийн зүгээс орон нутгийн засаг захиргаатайгаа ярилцсан зүйл бий юу?

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цагаан тоосны асуудалыг аймаг орон нутгийн удирдлагатайгаа хамтраад хөтөлбөр боловсруулсан анхаарч ажиллаж байна. Үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Анх манай үйлдвэрийг бий болсон цагаас эхлэн хөндөгдөж буй асуудал. Онцгой анхаарч цаашид үе шаттайгаар шийдвэрлэнэ.

Засгийн газраас Ковидын хямралын үед иргэдийнхээ амьдралд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд айл өрхүүдийн ус, цахилгааны төлбөрийг “Эдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд бүрэн даалаа шүү дээ. Нийт хичнээн төгрөгийг энэ шийдвэрт зарцуулав?  

-Монгол Улсын төрийн тэргүүн  У. Хүрэлсүх  Ерөнхий сайд байхдаа уг түүхэн шийдвэрийг гаргаж санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр”- ТӨҮГ-т хариуцуулсан.  Уг шийдвэрийг уурхайчид бид нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө 2021 оныг дуустал төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажилд үндсэндээ нэг их наяд төгрөг зарцуулах тооцоо гарсан. Одоогоор 70 хувийг нь төлжээ.

Цар тахлын улмаас улсын эдийн засаг 5,3 хувийн уналттай байгаа. Татварын орлого ч тасрах эрсдэлтэй болчихсон. Улсын баатар үйлдвэрийн хувьд энэ оны татвар төлөлт нь хэр байна вэ?

Манай байгууллага улсын төсөвийн тал хувийг бүрдүүлэх хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байна. 40 гаруй жилийнхээ түүхэн хугацаанд анх удаа 2020 онд нэнг их наяд төгрөг давуулсан ашигийг эх орондоо оруулсан. Цаашид үйлдвэрлэлийнхээ болон эдийн засгийн хөрсөн үзүүлэлтийг бууруулахгүй ажиллах зорилго тавьсан. 2021 он амаргүй жил байлаа. Хэдий тийм ч бид энэ бүхнийг сөрж дахин нэг их наядын орлогыг улсдаа төвлөрүүлэх төлөвлгөөгөө давуулан биелүүлэхийн төлөө зорин ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.182.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.