“Биокомбинатийн удирдлагууд 1.2 ТЭРБУМЫГ БИОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД гэх нэрийдлээр зарлагаджээ!!!
Сэдэв, асуудал
/
2021-12-22

Биокомбинат ТӨХХК-нь Унгар Улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдсэн, 90 гаруй жилийн түүхтэй зуун хувь төрийн өмчтэй Монгол Улсын биотехнологийн Үндэсний ууган үйлдвэр юм. Жилдээ 50 сая орчим тун био бэлдмэл үйлдвэрлэдэг. Нийт 40 гаруй нэр төрлийн био бэлдмэл үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг 100% импорт орлох бүтээгдэхүүнээр хангаж ажилладаг гэх тус үйлдвэрийн даргаар С.Тэсхуяг ажиллаж байгаа.

 Тэгвэл “Биокомбинат" ТӨХХК-ийн УДИРДЛАГУУД ТӨСВИЙН МӨНГӨНД хэрхэн хандаж байгаа вэ. ТӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖОО мөрдөж байна уу?
УЛСЫН ТӨСӨВ хүндэрсэн гээд ЗАСГИЙН ГАЗРААС  ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД  төсвийн мөнгө хэмнэж ажиллах ҮҮРЭГ  өгсөн. Энэ нь  2021 оны 02-р сарын 17-ны өдөр  ЗАСГИЙН ГАЗРААС  гаргасан 43-Р ТООТ ТОГТООЛ юм.  Тэгвэл  “Биокомбинат" ТӨХХК-ийн удирдлагууд цар тахлын үед өндөр төсөвт тендерүүд  зарлаж, их хэмжээний мөнгө үрж байгаа.  Энэхүү өндөр төсөвт тендерүүд нь нэн шаардлагатай тендерүүд мөн үү.  Мөн бол үр дүнг нь нэхье
Тус газрын УДИРДЛАГУУД цар тахлын хүнд үед ЦААСАН ХАЙРЦАГ ШОШГО, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ШИЛ САВ зэрэг нийт 1.2 ТЭРБУМ гаруй төгрөг  үржээ

БАРИМТ:

“Биокомбинат" ТӨХХК-ийн УДИРДЛАГУУД  2021 оны 08-р сарын 18-ны өдөр БИОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРЭГЛЭГДЭХ ЦААСАН ХАЙРЦАГ, ПОДНОС, БИО БЭЛДМЭЛИЙН ШОШГО ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС  71 САЯ төгрөг ЗАРЛАГАДЖЭЭ

МӨН ЦАР ТАХЛЫН хүнд үед  ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ нэрээр тендер зарлаж 42.5  САЯ ТӨГРӨГ зарцуулжээ

 Улмаар 2021 оны 08-р сарын 18-ны өдөр БИОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРЭГЛЭГДЭХ МАЛ АМЬТДЫН ТЭЖЭЭЛ ХУДАЛДАН АВАХ  нэрээр  тендер зарлаж  УЛСЫН ТӨСВӨӨС 113.4  САЯ төгрөг зарцуулжээ

2021 оны 08-р сарын 18-ний өдөр БИОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРЭГЛЭГДЭХ МАЛ АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ гэх утгаар тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 92 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ

2021 оны 09-р сарын 23-ны өдөр БИОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРЭГЛЭГДЭХ ШИЛ САВ ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 422 САЯ төгрөг зарлагаджээ

2021 оны 12-р сарын 07-ны өдөр БИОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРЭГЛЭГДЭХ АМИЛАХ ӨНДӨГ ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 45 САЯ төгрөг зарлагаджээ

 

2021 оны 08-р сарын 26-ны өдөр ТУСГАЙ ХУВЦАС ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 109 САЯ төгрөг үржээ

 

Мөн 2021 онд БИОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРЭГЛЭГДЭХ ГЕЛЬ ХУДАЛДАН АВАХ ажлын тендерүүдэд УЛСЫН ТӨСВӨӨС нийт 240 САЯ төгрөг зарцуулжээ

2021 оны 08-р сарын 09-ны өдөр БИОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРЭГЛЭГДЭХ ЭМ УРВАЛЖ ХУДАЛДАН АВАХ  нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 344 САЯ төгрөг зарлагаджээ

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.98.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.