Х.ХЭРЛЭН дарга 13.5 ТЭРБУМЫГ ЗӨӨВРИЙН СУУЦ, АВТОБУС, МОДОН ДЭР, СУМЫН ДҮНЗ худалдаж авахад ҮРНЭ!!!
Сэдэв, асуудал
/
2021-12-25

ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд хувь тэнцүү эзэмшдэг УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН даргаар Х.Хэрлэнг томилоод байгаа.  Түүнийг  Монголын Засгийн газраас санал болгосон гэж байгаа. Ямартай ч эзэнгүй удсан  УБТЗ-ын даргын суудал эзэнтэй болж Х.Хэрлэн  даргын ажлаа албан ёсоор  хүлээн авсан. 

ГАЗРЫН ТОС АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫГ удирдаж байсан Х.ХЭРЛЭН тус томилгооны тухай МЭДЭХГҮЙ гэж мэлзэж байсан ч ийнхүү УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ РУУ шургалж чадлаа
ТЭГВЭЛ Х.ХЭРЛЭН ДАРГЫН ТУХАЙ ХЭДЭН БАРИМТ ДЭЛГЭЕ!!!
2017 оноос хойш дөрвөн жил Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажилласан Х.Хэрлэн  2017 онд 115 сая төгрөгийн орлоготой байсан бол 2020 онд  1.4 тэрбум төгрөг болж огцом өссөн байна.  Үүгээр зогсохгүй 2.5 тэрбумын үнэлгээтэй оффис, авто зогсоол, 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр,Land Rover, Range Rover- 1 машинтай, 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбумын хадгаламжтай,  Эйч Ти Эм, Герман цонх, Эрдэнэс таван толгой компаниудаас хувьцаа эзэмшдэг гэж байгаа
 
Тэрбээр ГАЗРЫН ТОС АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН даргаар ажиллаж байхдаа дараах НОЦТОЙ ЗӨРЧЛҮҮД гаргасан тухай 2020 оны аудитын дүгнэлт байна
Газрын тосны тухай хуулиар зөвшөөрөгдсөн БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ үндсэн дээр бүрдүүлдэг “ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ОРЛОГО”-ыг холбогдох байгууллагаар ТӨСӨВТ СУУЛГАЖ БАТЛУУЛААГҮЙ зарцуулжээ. Мөн төлөөлөгчийн дэмжих орлогоос 2 удаа тушаал гаргаж шалгуур үзүүлэлтгүй МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОСОН, Гэрээт ажилчдад ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОСОН, Засгийн газраас цар тахлын үед ТЭВЧИЖ БОЛОХ ЗАРИМ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ, тус зардлаас орлого бүрдүүлэх чиглэл өгч 2020 оны 05-р сарын 05-ны өдөр 168 тоот тогтоол гаргасныг хэрэгжүүлж ажиллаагүй, СПОРТ ЗААЛНЫ ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР шилжүүлсэн байна. Улмаар УРСГАЛ ЗАРДЛААС ХӨРӨНГӨ БЭЛТГЭСЭН, шатахууны зардалд 10.2 САЯ төгрөг урьдчилж гарсан зардлаар шилжүүлж, хэрэгцээ шаардлагаас илүү шатахуун худалдаж авсан байна. Мөн ӨГЛӨГИЙН 0.7 САЯ төгрөгийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй зэрэг зөрчил гаргаж байжээ

Үүгээр зогсохгүй КОВИДЫН үед ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ 2 ШИРХЭГ ЖИЙП АВТОМАШИН худалдаж авч ТӨСВИЙН МӨНГӨНД үрэлгэн хандаж байсан олон баримтыг бид дэлгэж байв

Тэгвэл Монгол оросын хамтарсан Улаанбаатар төмөр замын шинэ дарга Х.Хэрлэнг томилогдсон даруйд ТӨСВИЙН МӨНГӨ ҮРЭХ элдэв тендерүүд цуварч эхэллээ. Х.ХЭРЛЭН дарга ТӨСӨВ ХЭМНЭХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ хэрэгжиж байгаа үед 2022 онд хэрэгжих  дараах тендерүүдийг зарлажээ. Үүнд “ЗӨӨВРИЙН СУУЦ, АВТОБУС, МОДОН ДЭР, СУМЫН ДҮНЗ ХУДАЛДАЖ АВАХ  нэрээр  НИЙТ  13.5 ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулна гэжээ

БАРИМТ:

УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН УДИРДЛАГУУД 2021 оны 12-р сарын 15-ны өдөр ЗӨӨВРИЙН СУУЦ ХУДАЛДАЖ АВАХ нэрээр тендер зарлажээ. Тус ажилд 22 САЯ ТӨГРӨГ төсөвлөсөн байна

2021 оны 12-р сарын 16-ны өдөр АЖИЛЧДЫН АВТОБУС ХУДАЛДАЖ АВАХ нэрээр тендер зарлаж 120 САЯ ТӨГРӨГ төсөвлөсөн байна

2021 оны 12-р сарын 22-ны өдөр МОДОН ДЭР ХУДАЛДАЖ АВАХ нэрээр тендер зарлаж 12.4 ТЭРБУМ төгрөг төсөвлөжээ

2021 оны 12-р сарын 21-ны өдөр СУМЫН ДҮНЗ ХУДАЛДАЖ АВАХ нэрээр тендер зарлаж 1.3 ТЭРБУМ төгрөг төсөвлөсөн байна

Х.Хэрлэн дарга ЦАР ТАХЛЫН үед хэрхэн БАЯЖААД байна вэ. ХУУЛЬ ТОГТООМЖОО үл тоосоор ирсэн түүнд  ХАРИУЦЛАГА ТООЦДОГГҮЙ, харин ч АЛБАН СУУДЛЫГ нь  сэлгэж мордуулаад байдаг юм байна. Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчийг үлгэрлэх биш түмэнд тулгамдсан асуудлаа цэгцэлбэл ДЭЭРСЭН ДЭЭ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.