УТААГҮЙ МОНГОЛ болох зам ШАХМАЛ ТҮЛШ БИШ, гэр хорооллын дахин төлөвлөлт!!!
Сэдэв, асуудал
/
2022-12-31

Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихээр нэмэгддэг цаг үе тохиож байна. Өмнө нь бид түүхий нүүрсээ түлж, УТАА УНИАРТ угаартаж амьдардаг байлаа. Үе үеийн УЛС ТӨРЧИД тэдний шүдний өвчин болсон УТААНААС САЛАХ  бодол мөрөөдөл байсан гэж болно.

Харин хатуу ширүүн үг, шударга зан, хэлсэндээ хүрчихдэг, хийж бүтээж чаддаг ЕРӨНХИЙ САЙДТАЙ  боллоо гэж МОНГОЛЫН АРД ТҮМЭНД үнэлэгдсэн УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР шахмал түлшний үйлдвэр барих ажлыг эхлүүлж ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ хорьсон нь арай дээрдсэн, утаанаас харьцангуй ангижирч чадсан ажил байлаа. Өнгөрөгч оны хувьд  ЦАР ТАХЛЫН нөлөөнөөс үүдсэн ээлж дараатай хатуу хөл хорионы үед НИЙТЭЭРЭЭ АВТОМАШИНГҮЙ түгжрэлгүй УТААГҮЙ өвлийг давсан гэж болно 
Харин энэ өвлийн хувьд  хөл хориогүйгээр цаашдын цаг хугацааг давж туулах шийдвэрт хүрч хүйтний улиралтай золгосон. Ингээд хүйтний  өдрүүдэд утаа, угаартаа автдаг байдал эхэлчихлээ

Өмнөх жилийнхээс хавь илүү УТАА УНИАР нэмэгдсэн байгаа нь АВТОМАШИН, ЗАМЫН ТҮГЖРЭЛЭЭС үүдсэн нөлөө байгааг бэлхэн  харуулж байна

Тэгвэл үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ?

Гэр хорооллын дэд бүтэц, дахин төлөвлөлт  ЯМАР ЧУХАЛ БОЛОХ нь харагдаж байна. Төрийн нэртэй болсон болоогүй байгууллагууд элдэв тендерт дур зоргоороо мөнгө үрдэг байдлыг зогсоож  ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД харамгүй төсөв гаргаж яагаад болохгүй гэж. У.Хүрэлсүхийн ЗАСГИЙН ГАЗАР САЙШААЛТАЙ ажиллаж чадсан. Тэр үеийн ЕРӨНХИЙ САЙДАД итгэл хүлээлгэсэн АРД ТҮМЭН  У.ХҮРЭЛСҮХИЙГ  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР сонгосон билээ.

Тэгвэл АРД ИРГЭДИЙН итгэлийг хүлээж ТӨРД СОНГОГДСОН эрхмүүд УТААГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ дахин хэзээ дорвитой шийдвэр гаргах вэ. ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, дэд бүтэц УТААГҮЙ МОНГОЛ БОЛОХ ЗАМ гэж харагдаж байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.2.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.