Нийслэлийн АВТОЗАМЫН ЧАНАР ТОГТООХ судалгаа гэх ҮР АШИГГҮЙ АЖИЛД 135 сая төгрөг төсөвлөжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-01-04

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван өмнө нь Засгийн газрын 43-р тогтоолыг зөрчиж, Ковидын үед төсөв хэмнэх үүрэг даалгаварыг үл хайрхан ажилчиддаа “МӨНГӨН УРАМШУУЛАЛ” олгож, Засагтайгаа тэрсэлдсэн нэгэн. Тэгвэл оны сүүлийн өдөр 2021 оны 12 дугаар сарын 31-нд татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд буюу 135 сая төгрөгийн “Судалгаа хийх” тендер зарлажээ!!!. Тодруулбал “Авто замын чанар байдлын түвшин тогтоох болон ажлын тоо хэмжээг тогтоох судалгаа” гэх тендерт 68 сая, “Зам ашигласны төлбөрийг цахимд шилжүүлж, зорчилтын хэмжээг төлбөр хураамжийн хэмжээтэй уялдуулах судалгааны ажил”-д 67 сая төгрөг тус тус төсөвлөн тендер зарласан аж. “Зөвлөх үйлчилгээ” төрөл хэмээн тодотгосон байна. Түүнчлэн эл судалгааны төсвийг “Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалт”-аас гаргуулна гэжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн мэдээлэхдээ "Улаанбаатар хотод нийт 1165 км авто зам бий. Үүнээс 40 орчим хувь нь маш муу, 30 орчим хувь нь дунд зэрэг, Сайн чанарын зам 30 орчим байна гэсэн судалгааг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад замын агентлагуудын судалгаагаао гаргасан. Цаашдаа системийн хувьд өөрчлөлт хийхгүй бол таван жилийн дараа бүх зам муу болно" гэдгийг хэлсэн. Бэлэн судалгаа, ТЭЗҮ бий болчихслн байхад Нийслэлийн иргэдийн мөнгөөр дахин судалгаа хийх тендер зарласан байгаа нь ҮРГҮЙ ЗАРДАЛ болж байна. Г.Энхтайван дарга аа!!! Ингэж түмний төлсөн татварын мөнгийг ДЭМИЙ ЗҮЙЛД үрж болдог юм уу

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.199.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.