БОДЬ ЭЛЕКТРОНИКС ХХК-аас ЦАХИМ ГАВНЫ иж бүрдлийг 8,6 сая төгрөгөөр АВЧЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-01-04

Анх удаагаа болон болгоомжгүй үйлдлээс болж хөнгөн ял шийтгүүлсэн иргэдийг олон нийтийн дунд энгийн ажиллаж, хөдөлмөрлөх эрхийг бий болгох зорилгоор цахим гав хэрэглэх болсон. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ  1600 орчим ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж, 402 ялтны ялыг эдлүүлж, дуусгавар болгосон байна.

Тэгвэл ШШГЕГ-аас 2021 оны 10 дугаар сарын 15-нд “Бодь Электроникс” ХХК-аас 8 сая 680 мянган төгрөгийн гэрээ хийж зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд ашиглах ЦАХИМ БУГУЙВЧ буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрийдсэн ЦАХИМ ГАВНЫ холбогдох материалыг худалдан авчээ. Үүнд хос түгжээ, түгжээний боолт, соронзон usb цэнэглэгч, энгийн usb цэнэглэгч, повер банк буюу цэнэг баригч зэргийг худалдан авсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.149.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.