Төрийн албаны ХУУЛЬ БУС ТОМИЛГОО буюу ХУУЛЬГҮЙ МОНГОЛЫН ӨНӨӨДӨР!!!
Сэдэв, асуудал
/
2022-01-06

Төрийн алба хувийн хэвшил биш ээ. Тэнд шалгуур цензуур давж, ам тангараг өргөж АРД ИРГЭДЭД үйлчлэх гэж очдог.

Шалгуур давсан, шалгарсан, томилогдсон  ажилтан, албан тушаалтан нь ИРГЭДИЙН ХАЛААСЫГ  нимгэлж бүрддэг УЛСЫН ТӨСВӨӨР цалинжиж  УЛС, АРД ИРГЭДИЙН төлөө тунхаг болгосон ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ өргөдөг учиртай. Харамсалтай нь эцэг өвгөдөөс НАНДИГНАЖ ЯВААРАЙ хэмээн машид захиж үлдээсэн ТУСГААР ТОГТНОЛ, ХУУЛЬ, ТӨРТЭЙ МОНГОЛ “ХУУЛЬГҮЙ МОНГОЛ” болж харагдах МОНГОЛЫН ӨНӨӨДӨРТ харамсаж байна. Цар тахлын үед хууль зөрчиж 1000 гаруй төрийн албаны томилгоог сонгон шалгаруулалтгүй хийж чаджээ. Үүгээр зогсохгүй 20 гаруй АГЕНТЛАГИЙН ДАРГА нарыг СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ ТҮР ТОМИЛСОН байна 

Баримт:

Гэтэл  өнгөрсөн хугацаанд АМАА ҮДҮҮЛЖ ДУУГҮЙ СУУСААР ирсэн ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН дарга Б.БААТАРЗОРИГ одоо л БУЦААЖ ТАТАХ тухай ярьж байх

Төрийн нэр, сүр дор түмний өмнө ШИВШИГ үйлдэгсэд нь ЯАГААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ ЮМ БЭ?  
Өнөөдөр төрийн албанд Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийж, улс төрийн намаас хараат бус байх ёстой төрийн алба намын томилогоогоор дүүрчээ.  Төрийн албанд туршлагатай, чадварлаг иргэнийг ажиллуулахын төлөө сонгон шалгаруулалт зарлаж, шалгуур тавьдаг. Гэтэл намын томилгоогоор нэг  сайд нь томилогдоод очдог, очсон газраа  төрийн албан хаагчдыг  хоморголон халж, сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж ӨӨРИЙН ВАНТ УЛС БАЙГУУЛАХ нь холгүй үйлдэл гаргадаг болжээ. Үүний хор уршгаар АЖЛАА ХИЙДЭГГҮЙ, АЖИЛ НЬ ЯВДАГГҮЙ, СУЛ СУЛБАГАР төрийн алба,  ХУУЛЬ, ТОГТООЛ, ШИЙДВЭР гаргаж үүрэгдээд ч газар авдаггүй ТӨР, ЗАСАГТАЙ болж хувирлаа. Хууль зөрчсөн, төсөв үрсэн, хулгай хийсэн, хүчин үйлдсэн гээд элдэв ШИВШИГ нь дэлгэгдчихээд байхад ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХГҮЙ байдаг нь бас л өнөөх ХУУЛЬ БУСЫН ХОНГИЛ байсаар байгааг гэрчилж байна
Тэгвэл үүний хор уршиг нь юу вэ?
Дур мэдсэн тушаалын ард төрийн албан хаагчдыг хоморголон халж, хууль бус томилгоо хийснээс төсвийн зардал  нэмэгдэж ТӨРИЙН АЛБА улс төрийн нөлөөнд өртсөн байгааг хэн бүхэн харж хэлж байна. Танил тал, найз нөхөд, намын нөлөө, шалгуургүй  томилгооны ард  төрийн ажил гацаж, гажуудаж, төсөв үрэгдсээр байна. Уг нь бид ХУУЛЬГҮЙ МОНГОЛД БИШ ХУУЛЬТАЙ ТӨРТЭЙ МОНГОЛД амьдарч байгаа юмсан
 
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.23.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.