Б.БААТАРЗОРИГ дарга 183 САЯЫГ ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬ БУС ТОМИЛГООНЫ ард ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ нэрээр үржээ!!!
Сэдэв, асуудал
/
2022-01-06

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН даргаар  БАЛДАНГИЙН БААТАРЗОРИГ  ажилладаг бол  ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР С.ЦЭДЭНДАМБА, Л.ЗҮМБЭРЭЛЛХАМ, Б.ИДЭРЧУЛУУН, Д.БААТАРСАЙХАН нар ажиллаж байгаа.

Тэгвэл ТӨРИЙН АЛБАНЫ тус эрхмүүд ТӨРИЙН ХУУЛЬ, ТОГТООМЖОО МӨРДӨХГҮЙ байгаа олон баримтыг бид дэлгэж байв. Тэгвэл КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байхад “ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН тоо өсч ХУУЛЬ БУС АЛБАН тушаалтнууд олноор нэмэгдсэн нь ИЛ ТОД болсон. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй иргэн ТӨРИЙН АЛБАНД ямарч шалгуургүйгээр шургалж амжжээ. Үүний зэрэгцээ 20 гаруй ТӨРИЙН АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГУУД ХУУЛЬ БУСААР томилогджээ
Гэтэл ХУУЛЬ БУС ТОМИЛГООНЫ ард ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ түүний удирдлагууд ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ БОЛОН ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ПРОГРАММЫН ХӨГЖҮҮЛЭЛТ, ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭГЧДЭД ЗОРИУЛСАН ТЕСТ БӨГЛӨХ, НОМ УНШИХ, ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН бүтээх зэрэгт УЛСЫН ТӨСВӨӨС 183 САЯ ТӨГРӨГ үр ашиггүй үржээ. Харамсалтай нь ТӨРИЙН АЛБАНЫ НЭР БАРЬЖ ТӨСӨВ ҮРСЭН асуудлын ард ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТГҮЙ ТОМИЛГОО хийгдсээр ирсэн нь ил тод болж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ САЛХИНД ХИЙСЧЭЭ

БАРИМТ: 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН дарга Б.БААТАРЗОРИГ 2021 оны 05-р сарын 31-ны өдөр ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ БОЛОН ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ПРОГРАМЫН ХӨГЖҮҮЛЭЛТ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 45 САЯ ТӨГРӨГ үржээ

Тус тендерийг үүнээс нэг жилийн өмнө буюу 2020 оны 07-р сарын 28-ны өдөр ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ПРОГРАМЫН НЭМЭЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ гэх нэрээр зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 45 САЯ ТӨГРӨГ зарлагадаж байжээ

 

2020 оны 07-р сарын 28-ны өдөр ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭГЧДЭД ЗОРИУЛСАН ТЕСТ БӨГЛӨХ, НОМ УНШИХ, ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН бүтээх нэрээр УЛСЫН ТӨСВӨӨС 45 САЯ ТӨГРӨГ үржээ

2020 оны 08-р сарын 11-ны өдөр ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН УР ЧАДВАР ШАЛГАХ, СОРИЛ АСУУЛТЫГ МАГАДЛАН ШАЛГАХ, ШИНЭЭР БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТУСЛАМЖ гэх нэрээр 48 САЯ ТӨГРӨГ үржээ

 Ингэж төсвийн мөнгө үрсэн ажил ХИЙ ХООСОН үлдэж ТӨРИЙН АЛБАНЫ ТОМИЛГОО ХУУЛЬ БУС, ШАЛГУУРГҮЙГЭЭР ТОМИЛОГДСООР иржээ. Гэтэл ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТААР шалтаг болгосон Тус ажлуудад нийт 183 САЯ ТӨГРӨГ үр ашиггүй үрсэн байна.

 

Үргэлжлэл бий...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.58.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.