Хөшигний цаана ХУУЛЬ БУС ТОМИЛГОО хийж, Хөшигний наана ШУДАРГА ЁС ЯРЬЖ болохгүй!! Ерөнхий сайд аа!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-01-07

Шинэ үеийн Засгийн газар 2022 оны анхны хуралдаанаараа хэрэгжүүлэгч хоёр агентлагаа татан буулгаж, шинээр байгуулагдсан ХОЁР ЯАМНЫХАА бүтцийг байгуулж сайд болон төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчдийг нь томилжээ. Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед авилгыг бууруулна, төрийн албаны хууль бус томилгоог цэгцэлж, хүнд суртлыг арилгана гэж ТОМ ТОМ ЯРЬЖ, БҮЛТ ҮСРЭХ болсон. Харамсалтай нь тэрбээр өөрийнхөө яриаг үйлдлээрээ эсэргүүцэв

Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар түр хугацаанд орлон гүйцэтгэхээр болсон бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг, тус тус түр томилсон. УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хуулиар бол төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүн 16 жилийн туршлагатай байх ёстой. Гэвч энэ хууль зөрчигдөж байна.

Шинэ хоёр яамны бүтэц эхнээсээ л хэл ам, хэрүүл тэмцэл дагуулж, МОРДОХЫН ХАЗГАЙ гээч болж байна. Ингэж нэг гараараа босгож байгаа ШУДАРГА ЁСНЫ ХАНАА нөгөө гараараа нурааж болдог юм уу, Ерөнхий сайдаа!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.