БОЛООГҮЙ НААДМЫГ далимдуулан 2,5 ТЭРБУМЫГ юунд зарцуулсан бэ З.НЯМЗУЛ дарга аа!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-01-09

Дэлхий нийтийг  хамарсан коронавирусийн улмаас Монголчууд үндэснийхээ хоёр их баярыг өргөн дэлгэр тэдэглэж чадаагүй. 2019, 2020, 2021 онуудын САР ШИНИЙН баяр, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ нижгэр тэмдэглэж, нэг нэгнийдээ очиж уулзаж чадсангүй. Монгол төрөөс ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ гэсэн шошго нааж бүх үйл ажиллагааг хатуу хязгаарлаж, зөвхөн дарга сайд нар  давуу эрхтэй байв. Засгийн газар, Улсын онцгой комисс үйл ажиллагаг хязгаарласан сүүлийн хоёр жилд “ЧОНО БОРООНООР” гэгчээр зарим салбарынханд харин ч ОЛЗ болсон байж. Төрийн төмөр нүүр, хатуу бодлогын хүрээнд иргэдийн ГАР ГАВТАЙ, ХӨЛ ТУШААТАЙ бөгөд гарах орох бүх зүйл ЗӨВШӨӨРӨЛТЭЙ байсан үед жүжигчид, найруулагчид харин хожжээ.

Жил болгон тэмдэглэдэг Үндэсний их баяр наадмыг 2021 оны зун өнжих шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар долдугаар сарын эхээр гаргасан. Наадмаа хийнэ, хийхгүй гэж “YES NO” хэмээн тэмцэлдэж байх хойгуур ДРАМЫН ТЕАТРЫНХАН сэм хуйвалдаж 1,6 тэрбум төгрөгийг Нийслэлээс гаргуулж авсан байж болзошгүй баримтыг бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төсвөөс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд 994 сая төгрөгийг нэмэлт санхүүжилт нэрийдлээр 2021 оны 06 сарын 25-нд, НЗД-ын 503 захирамжаар нэг тэрбум төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны зардал гэх утгаар, урлагийн тоглолтын санхүүжилт нэрээр 2021 оны 08 дугаар сарын 09-нд 240 сая 929 мянган төгрөг, дундын санхүүжилт гэсэн утсаар 2021 оны 07 дугаар сарын 08-нд 400 сая төгрөг тус тус “ШИНЭ ҮЕИЙН НЭГДМЭЛ ЗАЛУУС” ТББ-ын дансанд орсон баримтыг НЗДТГ-ын ШИЛЭН ДАНСНЫ мэдээллээс харж болно.

“ШИНЭ ҮЕИЙН НЭГДМЭЛ ЗАЛУУС” ТББ юу хийдэг вэ...?

Энэ төрийн бус байгууллагыг 2016 онд байгуулсан. Байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэд,ногоон хөгжлийг дэмжих, иргэдийг мэдээллэр хангах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллахаар анх байгуулагдсан аж. Анхны үүсгэн байгуулагч нь Пүрэвжавын Дэнсмаа гэдэг хүн байж байгаад 2019 оны 05 сарын 20-нд Золзаяагийн Нямзул гэх иргэн удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж байгаа.  З.Нямзул нь Улсын Драмын эрдмийн театрын менежрээр ажилладаг уран бүтээлч юм.

Ийнхүү хүний нэр дээрх төрийн бус байгууллагаар дамжуулан жил бүрийн наадмын төсвөөс тэрбумаар авдаг ч үзэгчдийн нүдийг баясгах ганц дорвитой бүтээл хийж гийгүүлдэггүй нь харамсалтай. Засаг төр ч гэж засаг төр. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ энэ мэт хэрэггүй зүйл зүй бусаар зарцуулж байхад хяналт, хариуцлага, ажлын гүйцэтгэлийг нь нэхэж шаарддаггүй. Дундаа хийгээд чимээгүй өнгөрүүлдэг ч байж болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.41.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.