МАН Гавьяат хуульчдийнхаа гарыг цайлгаж ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ШАГНАХ уу
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-01-13

Монголчуудын эв санааны гэрээ болсон Үндсэн хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавьдаг, тус хууль хэрэгжүүлэхэд гарсан алдаа дутагдлыг арилгах чухал үүргийг ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ гэдэг том байгууллага  ажилладаг. Энэ байгууллагын дээр ХӨХӨ ТЭНГЭР байдаг гэж ярилцдаг боловч үе үеийн Ерөнхийлөгч, эрх баригч намын дарга нар ажилладаг нь нууц биш. 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга цэцээр баахан оролдож өөрийн намын гурван хүнээ шургуулсан.

Тэгвэл өнгөрсөн 2021 онд өнөөгийн эрх баригчид бас ббрийн хүмүүсээ оруулсан. Одоо хугацаа нь дуусаж, тэтгэвэртээ суух гэж буй хоёр хүний оронд насаараа хууль тогтоох дээд байгууллага, УИХ-д суусан, гавьяат хуульч нарыг ЦЭЦЭД ХАДАХ гэсэн тохироо хийгдэж буй аж. Тодруулбал УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар олон жил  гавьяат хуульч ЦЭНДИЙН НЯМДОРЖ, УИХ-ын гишүүн асан гавьяат хуульч, УИХ-ын даргын ахлах зөвлөх Данзангийн Лүндээжанцан нарын Монгол төрд ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн, гарыг нь цайлгаж, хийх ажил багатай, хангамж хайр ихтэй, том ордонтой газар луу, амраахаар явуулах нь.

Үндсэн хуулийн цэцийн одоогийн дарга М.Чинбат, өмнөх дарга Ц.Одбаяр гээд цэцэд ажиллаж байгаа хүн бүр хууль зүй болон эрх зүйн салбарт танигдсан, гавьяат хуульч цолтой хүмүүс очдог гэдгээс анзаарвал Нямкаа сайд, Лүндээ дарга хоёрт энэ алба зүгээр БАЯРЫН БЯЛУУ  гээч л болох нь

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.172.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.