Г.АРИУНБУЯН ГЕНЕРАЛАА СОЁЛЫН ЗААЛ ТОХИЖУУЛАХ зэрэгт ТЭРБУМААР үрэх нь ОНЦ ЧУХАЛ АЖИЛ ЮМ УУ?
Сэдэв, асуудал
/
2022-01-13

ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар  бригадын генерал Г.Ариунбуян  ажиллаж байгаа. Тэгвэл тус газрын удирдлагууд ТӨРИЙН ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГА гэгчээр шалтаглаж  ТЭВЧИЖ БОЛОХ ЗҮЙЛД тендер зарлаж УЛСЫН ТӨСӨВ үргүйдүүлж сууна. 

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж  УЛСЫН ТӨСӨВ хэмнэж ажиллах 43-Р ТООТ ТОГТООЛЫГ  үйлдсэн. Тус ТОГТООЛЫН хүрээнд ТӨРИЙН ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН  байгууллагаас бусад ТӨРИЙН болон, ОРОН НУТГИЙН ӨМЧИТ,  тэдгээрийн  оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын ДАРГА, ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ нарт  ТӨСВИЙН МӨНГӨ ХЭМНЭХ,  тэвчиж болох зүйлд ТӨСВИЙН МӨНГӨ ҮРЭХГҮЙ байхыг үүрэг болгосон
Гэтэл ТӨРИЙН ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН гэх тодотголд багтсан байгууллагын удирдлагуудад ТЭВЧИЖ БОЛОХ, зардал мөнгө хэмнэх тухай СЭТГЭЛ алга.  Тус заалтыг далимдуулж өндөр төсөвт тендерүүд зарласаар ирсэн.  ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД үүний тод жишээг харуулж байна. Тус газрын удирдлагууд ЦАР ТАХЛЫН хүнд цаг үед СОЁЛЫН ЗААЛНЫ ТОХИЖИЛТ, ӨРГӨТГӨЛ ЗАСВАР, СУРГАЛТЫН ТӨВИЙН БАЙРНЫ ТОХИЖИЛТ зэрэгт  1.9 ТЭРБУМ ТӨГРӨГ үржээ

 БАРИМТ:

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД 2021 оны 06-р сарын 04-ны өдөр СОЁЛЫН ЗААЛНЫ ТОХИЖИЛТ, ХӨРСНИЙ УС ЗАЙЛУУЛАХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГ үржээ

Мөн 2021 оны 06-р сарын 30-ны өдөр ГҮНИЙ УСНЫ СУРГАЛТЫН ТӨВИЙН ӨВЛИЙН БАЙРНЫ ЗАСВАР ТОХИЖИЛТЫН АЖИЛ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 100 САЯ ТӨГРӨГ үржээ

2021 оны 06-р сарын 04-ны өдөр СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН 34-Р АНГИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАР нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 130 САЯ төгрөг зарлагадсан байна

Г.АРИУНБУЯН ГЕНЕРАЛАА  СОЁЛЫН ЗААЛ ТОХИЖУУЛАХ зэрэгт ТЭРБУМААР нь үрэх ОНЦ ЧУХАЛ АЖИЛ ЮМ УУ?

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.