"БАЯЛАГ УНДРАА"-д борлуулж буй цагаан идээ гурилтай гэдгийг хэн нотлох вэ?
Сэдэв, асуудал
/
2022-01-16
Нарантуул Олон Улсын худалдааны төвийн өргөтгөл  "Баялаг Ундраа" худалдааны төвийн ХҮНС, ЦАГААН ИДЭЭ борлуулагчид ЧАНАР, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА хангахгүй байна.

Ил задгай борлуулалт, эрүүл ахуй, гарал үүслийн бичиггүй гээд олон асуудал хөндөгдөж байна.  Ааруул гэж гурил төдийхөн болсон тухай иргэд  гомдолтой байв.  Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан ХҮНС, ЦАГААН ИДЭЭНИЙ борлуулалт олны хөлд дарагддаг үе тохиож байна. Гэтэл тухайн борлуулагчид, худалдааны төвийн удирдлагууд БОРЛУУЛЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ чанар, эрүүл ахуйн шаардлага хангадаг үгүйг НУУЦАЛЖ, гартаа барьсан гарал үүсэл, шинжилгээний бичиггүй худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулж байна.

"БАЯЛАГ УНДРАА" худалдааны төвийн Сүү, цагаан идээний тасгаар үйлчлүүлж буй иргэдийн сэтгэгдэлээс...

Иргэн: Худалдаачид  байна. Жишээ нь энэ ааруулыг Архангай аймгаас ирсэн, хольцгүй органик гэдгийг батлах бичиг худалдаа эрхлэгчдэд байхгүй болохоор амсаж үзээд л итгээд авдаг. Амсаж үзээд хольцгүй байна гээд авахаар амссанаас өөр амттайг солиод өгчихдөг. Нэг үзэсгэлэн худалдааны үеэр ганцхан л газар оргинал цэвэр ааруул зарж байсан. Бусад нь бүгд хольцтой байсан. Энэ бол шудрага өрсөлдөөн биш. Тэгэж хуурч, иргэдийн мөнгийг авч болохгүй.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төвийн дарга Ш.Цэрэндулам: Сар шинийн баяртай холбогдуулан сүү цагаан идээний чанар стандарыг төөрөглүүлэн худалдаа эрхэлсэн тохиолдолд хувь хүнийг 2 000 000₮ , хуулийн этгээдийг 20 000 000₮ төгрөгөөр торгоно.

 
"БАЯЛАГ УНДРАА" худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн гар дээр гарал үүсэл, шинжилгээний бичиг байхгүй байна вэ? 

Худалдаа эрхлэгчид: Гарал үүслийн шинжилгээний бичиг гар дээр байхгүй, иргэд үзье ч гэдэггүй. Мал Эмнэлэгийн лабораторт байдаг. Одоогийн байдлаар бидний гар дээр ирээгүй байна. Иргэд амсаж, үнэрлэж авдаг учир ил задгай байх нь энгийн үзэгдэл. 

 

Сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан ааруул, цагаан идээний чанар стандартын талаар үнэн бодит тэнцвэртэй мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор "БАЯЛАГ УНДРАА" худалдааны төвийн Захиргаа хариуцсан менежер, удирдлагаас  тодруулга мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгөхгүй шалтгаанаар сэтгүүлч, зураглаачдын биед ноцтой халдаж, төхөөрөмжид гэмтэл учрууллаа.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.175.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.