Л.Халтар сайд ХАЯАГАА МАНАЖ, Ерөнхий сайдын өрөөгөөр ЭРГЭЛДЭЭД БАЙНА УУ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-01-20

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажлыг унагасан, УТААГ НЭМЭГДҮҮЛСЭН гэх шалтгаанаар Байгаль орчны сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Энэ тухайгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Энэ манай нутгийнх, тэр ч манай нутгийнх"  гэж утасдахгүй байхыг УИХ-ын гишүүд Та бүхнээс хүсье. Хариуцлагын асуудал энэ гурван албан тушаалтнаар зогсохгүй. Ирэх долоо хоногоос хариуцлага тооцоод явахаас аргагүй” гэдгийг хэлсэн.

Хэн нэгэн дарга сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнөөр үлдсэн ажил нь сайжирна гэсэн шууд ойлголт байхгүй. Гэхдээ ажлаа хийж чадахгүй, шалтаг тоочдог, бусад руу бурууг чихдэг, тамга тэмдэгээ хармалдаг сайд нарыг чөлөөлсөн нь зөв.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт танхимынхаа нэрийг унагаж, яамныхаа ажлыг хойш татаж, улсын хөгжлийг гацаадаг олон сайд бий. Тодруулбал Зам тээврийн хөгжлийн сайд Лувсангий н Халтар. Түүний хариуцсан зам тээврийн салбарын хил гаалийн нэвтрэлт тааруу, унаа тэрэг бага байгаагийн улмаас МОНГОЛЧУУДЫН АЧАА бараа сүүлийн найман сар дараалан гацлаа. Зам тээврийн яамнаас өгсөн мэдээллээр бол Тяньжин болон Замын-Үүд боомтод гацсан ачаа барааг энэ сард багтаан татан авна гэж мэдэгдэж байв. Гэвч одоо 2022 он гарчихлаа. Өнөөх бардам амласан ачаа бараагаа татан авч чадаагүй л байна.

Түүнчлэн Л.Халтар сайдын нэр холбогдоог ачаа тээврийн компани Зам-Үүдэд бужигнуулж байгаа талаар жолооч нар ам уралдан ярьдаг. Түүнийг эрх ашгийн зөрчилтэй гэж хардахаас өөр аргагүй. Хүүгийнх нь удирддаг компани Замын-Үүдийн ачаа тээврийг базчихсан байгаа гэдэг. Энэ мэд алдаа дутагдлууд их байгаа.

Тийм учраас дараагийн халагдах сайд нь Зам тээврийн хөгжлийн сайд Лувсангийн Халтар гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ерөнхий сайд ч өөрөө “Дан дээлтэй, захиалгаар орж ирсэн сайдууд УИХ-д ажлаа танилцуулах, асуудлаа хамгаалахад ЖУЛДАЖ байна” гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр дараагийн ээлжинд Л.Халтар, Г.Ёндон, Г.Сайханбаяр нарт хариуцлага тооцож ч мэдэхээр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.92.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.