Д.Загджав хурандаа ТӨСВИЙН 142 сая төгрөгийг ДААТГАЛД ЗАРЦУУЛАХ нь!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-01-21

Өнгөрсөн 2021 оны сүүчлээр 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан энэ жил төсвийн мөнгийг бас л дэмий шахуу зүйлд зарцуулах нь. Тодруулбал Даатгал нэрийдлээр татвар төлөгч та бидний 142 сая төгрөгийг ҮРЭХ ТЕНДЕР зарласан нь анхаарал татлаа. Тус байгууллагын 3190 хүний амь насны үнэлгээг 25 сая төгрөгөөр тооцож нийт үнэлгээ нь 79 тэрбум 750 сая төгрөг,  340 тээврийн хэрэгслийг бүтэн жилийн даатгалд даатгуулахаар болсон байна. 7 тэрбум 500 саяар бодсон байна.

Нийт 87 тэрбум 250 сая төгрөгийн үнэ бүхий даатгалын үйлчилгээний төлбөрт татвар төлөгчдийн 142 сая 500 мянган төгрөгийг төлөх тендерийг зарлажээ. Гэтэл Монгол улс даяар коронавируст халдварын дөрөв дэх давалгаа ОМИКРОН ХУВИЛБАР хүчтэй тархаж байгаа, эмч эмнэлгийн ажилчид цалингүй, иргэд эмийн багцгүй зүдүүхэн байна.  Засаг төрөөс илүү зардал, нэмүү өртөг гаргахгүй байхыг уриалж, төсвөө хэмнэе гэж байхад Засгийн шийдвэрээ сөрж байгаа нь хачирхалтай байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.251.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.