Бусдын эд хөрөнгийг БҮЛЭГЛЭН ЛУЙВАРДСАН “ПРОКУРОРУУДЫН ХОНГИЛ”ын хэрэг ХААНА явна вэ...?
Сэдэв, асуудал
/
2022-01-22

Улстөрч агентлагийн “ҮНЭНИЙ ЭРЭЛ” эрэн сурвалжлах нэвтрүүлгээр ҮГСЭН ХУЙВАЛДАХ замаар бусдын эд хөрөнгийг ХУУЛЬ БУСААР АНГИЙН НАЙЗДАА авч өгсөн ПРОКУРОРУУД, НОТАРИАТЧДИЙН бүлэг хэргийг талаар ХӨНДӨЖ байна!!! Монгол Улсын Их сургуулийн багш Янжинхорлоо гэх эмэгтэй өөрийн танил тал, найз нөхөдтэйгөө нийлэн БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ  ЛУЙВАРДАН ӨӨРИЙН БОЛГОХООР завдсан хэрэг нэг хэвлэлээр нэг хэсэг шуугьсан дахиад л гацчихсан.

Шүүх рүү шилжилгүй прокурор дээр гацдаг шалтгаан нь АНГИЙН АНДУУДЫН НЭГНИЙХЭЭ БУРУУ ҮЙЛДЛИЙГ ХААЦАЙЛЖ, төрийн хууль ёсыг уландаа гишгэсэн ЁС ЗҮЙГҮЙ үйлдэлтэй холбоотой байдаг юм байна. Энэ хэрэгт дан ганц Прокурорууд бус нотариатчид, бүүр цаашилбал Улсын бүртгэлийн ажилтнуудтай ч холбогдох юм билээ!!!

Хэргийн талаар товч дурдъя!

МУИС-ийн багш, өмгөөлөгч Д.Янжинхорлоо гэх эмэгтэй бусдын эд хөрөнгийг хууль бусаар, зохион байгуулалттайгаар бүлэглэн, хуурамч бичиг баримт үйлдэн авсан байж болзошгүй хэрэг юм. Наанаа нэг барилгын хэдэн давхарыг өмчлөлийн хэлбэрээр авах иргэний хэрэг мэт боловч цаанаа олон хүнийг хөлдөө чирч, нотариатчдаар хуурамч бичиг баримт үйлдүүлэн өөрийн болгон авахыг завдаж, улмаар хууль бус үйлдэл нь задраад ирэхээр ангийн найз, прокуроруудаараа ХАМГААЛУУЛЖ, ХААЛГАСАН бүлэг хэрэг юм.

Тэгээд юу болов!!!

Хохирогч этгээдүүдийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, тэдний гомдлын дагуу хэрэг бүртгэл нээн шүүхэд шилжүүлэх гэхээр л прокурор дээр очоод хаагдаж, буцдаг аж. Тодруулбал, Иргэн С, иргэн О нарын зүгээс гаргасан гомдлыг  Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жавхлантөгс хянаж үзээд ХААХ санал гаргасан байдаг. Түүнчлэн энэ хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Хүдэрцэцэг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Энхтөр, Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат болон нотариатч Р.Онончимэг, М.Саранцэцэг нарын бүлэг этгээдүүд хуулийн дагуу бус нэг талд үйлчилсэн мэт харагддаг.  

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Д.Янжинхорлоо гэж хэн бэ....

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, өмгөөлөгч Д.Янжинхорлоо нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1995 онд эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. 2003 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2015 оны “Шилдэг өмгөөлөгч”-өөр шалгарсан. “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалт” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, хууль эрх зүйгээр мэргэшсэн нэгэн аж.

Тал засаж, төрийн хуулийг уландаа гишгэсэн ПРОКУРОРУУД

Максимын Чинбат. 2019 оны 04 дүгээр сард Улсын Ерөнхий прокуророор томилогдсон. Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байсан. Д.Янжинхорлоо гэх эмэгтэйтэй МУИС-ийг 1995 онд хуульч мэргэжлээр төгссөн.

Доржийн Энхтөр нь 1995 оны тавдугаар сард МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. МУИС-ийн багш Д.Янжинхорлоотой хамт нэг ангид төгссөн. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокуророор ажиллаж байсан. Одоо УЕПГ-ийн Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажилладаг.

Эднээс гадна Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор И.Хүдэрцэцэг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жавхлантөгс нарч мөн нэр холбогддог.

Улсын Ерөнхий Прокурор Д.Жаргалсайхан орлогчийнхоо ХААСАН хэргийг дахин татан авч хянаад НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Түүнчлэн өмнө энэ хэрэгт хяналт тавьж байсан ПРОКУРОРУУДЫГ АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ҮЗЭН прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлэх шалгуулах шийдвэрийг гаргаж байсан байна.

Хууль бусаар гэрчлэх үйлчилгээ үзүүлсэн НОТАРИАТЧИД

Нотариатч М.Саранцэцэг: Д.Янжинхорлоогийн нэр холбогдсон хэрэгт бусдын гарын үсгийг хуурамчаар ашигласан үйлдэлд нотариатдын үйлчилгээ үзүүлсэн. “Салхитын мөнгөний орд”-ны хэрэгт мөн нэр холбогдож, хуурамч гарын үсгийг батламжилсан гэж шалгуулсан.

Нотариатч Р.Онончимэг :  Д.Янжинхорлоод 2009 оны арван нэгдүгээр сарын 11-нд дахин хуурамч гарын үсэг үйлдэж, өмнөхийн адил өөрийг нь байлцуулалгүйгээр нотариат дээр очиж, иргэн О-г хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг батлуулсан байна. Монголын нотариатчдын танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багшаар ажилладаг д.Янжинхорлоо гэх эмэгтэй  өмнө нь өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Тэрчлэн МУИС-д багшлаж байгаа гэхээр хуульч, эрх зүйч, эрх зүйн чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг.

Хуульч мэргэжилтэй хүн өмгөөлөгч, нотариатчийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Тэгэхээр хуурамч гарын үсгийг баталгаажуулсан дээрх нэр бүхий хоёр нотариатч нь Д.Янжинхорлоогоор хичээл заалгаж байсан шавь нар нь байхыг ч үгүйсгэх боломжгүй. Түүнчлэн аливаа хэргийн мөрдөн байцаалтад хяналт тавих ёстой прокурорууд нь энэ хэрэгт нэр холбогдсон Д.Янжинхорлоогийн нэг анги, нэг төгсөлтийнх байна гэхээр энэ хэргийг ҮГСЭН ХУЙВАЛДСАН, УРЬДЧИЛАН ТОХИРСОН, САНААТАЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ, БҮЛЭГ ГЭМТ ХЭРЭГ гэж үзэх бүрэн боломжтой юм.

Бид энэ талаар баримт түшиглэн үргэлжлүүлэн хүргэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.106.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.