ТӨРИЙН МАШИН унаж явсан Ш.Лхачинжав генерал ОСОЛ гаргаж түүнийгээ НУУН ДАРАГДУУЛСАН УУ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-01-23

Монгол Улсын дархан хилийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх гол байгууллага нь Хил хамгаалах Ерөнхий газар юм. Харин энэ байгууллагын удирдлагад харамсалтай нь улстөрчдийн гар хөл болсон нөхдүүд ажилладаг болоод удсан. Тэд албан тушаалаас буух дургүй бөгөөд өөрт ашигтай газар бүрт сэлгэн ажиллаж, төрийн нэр, төсвийн хөрөнгөөр тоглож байдаг бололтой. Ийм жишгээр яваа хүмүүсийн нэг нь  ХИЛИЙН гэдгээрээ алдаршсан Хошууч генерал Ш.Лхачинжав гэж учир мэдэх хүмүүс ярих нь бий. Тэрбээр ХХЕГ-ын дарга, дэд дарга, Хууль сахиулах их сургуулийн захирал гээд сүүлийн жилүүдэд дандаа дарга даамлын суудалд суусан нэгэн. Сүүлд гэхэд л Засгийн газраас чиглэл болгосны дагуу Замын-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон.  Сүүлд Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжиж “Хилийн боомтын онцгой бүрэн эрхт байдлын захиргаа” улсын үйлдвэрийн газрын даргаар 2021 оны 8 дугаар сараас эхлэн ажилласан.

Энэ хугацаанд тэрбээр улсын төсвөөс “624 сая төгрөгийн үнэ бүхий ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ, СҮҮЛИЙН ҮЕИЙН АВТО МАШИН”, “70 сая төгрөгийн ТАВИЛГА”, “Нэг тэрбум 166 сая төгрөгийн үнэ бүхий ковидын тест, шинжилгээний аппарат”, “71 сая төгрөгийн конторын барилгын засвар”, 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 18 сая төгрөгийн сургалтын байр, 71 сая төгрөгийн гэрээ, 23 сая төгрөгийн шатахуун зэрэг нийт ХОЁР ТЭРБУМ гаруй төгрөгийн хангамжийг улсаас гаргуулжээ.

Гэтэл өнөөдөр Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа барааны худалдан авалт өнөөдрийг хүртэл хэвийн болоогүй л байна. Тус болохгүй бол ядаж битгий гай бол гэж үг бий. Энэ үгийг Ш.Лхачинжав тэргүүтэй ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫНХАНД хандаж хэлмээр.

Тодруулбал, Оны өмнө Гашуунсухайтын замд Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны мэргэжилтэн О согтуугаар Harrier маркийн хувийн машинаа жолоодон явж байгаад осол гаргасан. Ослын улмаас хоёр хүн гэмтсэнийг нисдэг тэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчирсан байдаг. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав генерал өөрийн жолоочийн хамт тус байгууллагын нэр дээр бүртгэлтэй УБО 33-86 дугаартай хар өнгийн Land Cruiser-200 автомашинаараа Замын-Үүдийн чиглэлд явж байгаад урсгал сөрж очоод УНЦ 54-77 дугаартай Honda Inspire маркийн автомашиныгмөргөн осол хийж хоёр хүн гэмтсэнээс нэгийнх нь бие муу байгаа гэх мэдээллийг http://baabar.mn/ сайтад дурджээ.

Осол гаргасан дээрх автомашинуудыг “Моннис Моторс” ХХК  119 сая төгрөгөөр, “Таванбогд” ХХК-иас 505 сая 600 мянган төгрөгөөр тус тус худалдан авсан байна. Дээрх худалдан авалтыг ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ ДЭЭ дурджээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.164.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.