Бидон Ганбаа гишүүн бүлэг ч үгүй, нам ч үгүй ХОГ ДЭЭР ҮСРЭХ нь!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-01-25

Олон түмнээ БИДОН хэмээх нэрээрээ танигдсан Баянхонгор нутгийн хүү, УИХ-ын гишүүн Дашдондогийн ГАНБАТЫН суудал өнцөгдсөн бололтой. Гишүүн болсон цагаасаа л хэл ам дундуур туучиж байгаа юм хөөрхий. Сүүлдээ түмэнд нэрээ барж, түймэрт хормойгоо барна гэгчээр бүлэг ч үгүй, нам ч үгүй, өөрийг нь гэх хань ч үгүй “өнчин ганцаараа” болж байна. Нэгэн үе Баянгол дүүрэгт өөрийн эзэрхийллээ тогтоож, АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ вангийн шадар туслах ч юм шиг, нэг талдаа О.Цогтгэрэл даргатай намын бүлгийн дарга ч юм шиг үзэгдэх.

Бие даагч гишүүн Н.Алтанхуяг, Босоо Ганбаа хоёрыг чухам л хадаг сүүтэй угтаж аваад, малийтал инээгээд зургаа даруулж, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд “А” даргаа дэмжээд л суулт зарлаж, эрх баригч намтай дайн зарлана гээд пээдэлзэж, сүхийн талбайд хэвтэж байсан цаг саяхан. Гэтэл төд удалгүй С.Эрдэнэтэй нийлчихсэн, Ардчилсан намын тэргүүн дэд дарга гэсэн сэтэр зүүчихээд  С.Ганбаатар, Н.Алтанхуяг хоёр манай намын бүлэгт огт хамаагүй гээд орилж суух.

Ноён урваач, нохой шарваач гэж энэ дээ. Сонгогдсон тойрогтоо ч олигтой хийж бүтээсэн зүйлгүй, хий хоосон, явуургүй улстөр хийж суугаа түүний үгэнд ордог бүлгийн гишүүн Б.Пүрэвдоржоос өөр олдохгүй бололтой. Бүлгийн даргын суудлаа яасан ч өгөхгүй гэж “UB place”-ийн их танхимаас бардам хэлсэн үг нь одоо үлгэр болж хувирах нь. Ямар сайн даа л Б.Энхбаяр нарын шинэковуудад “ГАНЦААРАА ЯРЬДАГ ГИШҮҮН” гэж шоглуулахав дээ, хөөрхий.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.