Омирконоос айхгүй шүү Монголчуудаа гэж УРАМ ӨГСӨН сайддаа баярлалаа
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-01-25

Коронавирусийн дөрөв дэх давалгаа манай улсад өнгөрсөн оны сүүлээр бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам, УОК, Засгийн газраас нууцалсан нь анхаарал татав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинээр тархаад буй ОМИРКОН хувилбар нь халдварлах болон үхэлд хүргэх чадвар өндөртэй гэдгийг анхааруулсаар байна.  Харин манай Засаг төрөөс та зүгээр л вакцинаа хийлгэчих, тэгвэл үхэхгүй амар гэх утгатай мэдээллийг өгч, иргэдээ тайвшруулаад цаг аргацааж байх зуур эмнэлгүүд ковидтой хүнээр дүүрч, эмчлэх эмчгүй болчихлоо. Одоо ч бараг үхэхгүй л бол АЗ гээч нь болох нь.

Ковид-19 сарс, Альфа, Дельта гээд өмнөх гурван хувилбарыг нь давчихсан юм чинь одоо ОМИРКОН хувилбарыг нь манай Монголчууд бор зүрхээрээ л давчихна гэсэн итгэлтэй л сууж байна. Эрүүл мэндийн сайд нь ч бас “Маскаа сайн зүү, гараа угаа. Тэгээд болно доо” гэх ухааны мэдэгдэл хийгээд сууж байх жишээтэй.

Одоо нэг л арга байна, С.Энхболд сайд аа!!! Ковидоор огт өвдөөгүй эрүүл иргэдээ тусгаарлалтад оруулж, тэдэнд тусгай хангамж олго. Сүүлийн өдрүүдэд ковидын дөрөвдүгээр давалгаа бүртгэгдэж байгааг судлаачид оргил үе нь 2022 оны нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр байна гэж тооцоолсон байна. Тэгэхээр Монголчууд САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД ГЭР ГЭРТЭЭ хорионд байх нь. Ийм мэргэн арга сэдэж олсон Засаг төрийн түшээд, эрдэмтэн судлаачид, Эрүүлийг хамгаалах байгууллагынхандаа баярлалаа... Монголчуудаа дахин ХӨЛ ХОРИОНД БЭЛДЭГТҮН!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.44.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.