УТААГ БУУРУУЛАХААР ажилдаа орсон шинэхэн сайдад амжилт хүсье
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-01-25

 

Нийслэл Улаанбаатар хотод авто замын түгжрэл, агаарын бохирдол гээд шийдэх асуудал олон бий. Ялангуяа Агаарын бохирдлын асуудалд Монгол Улсын Засгийн газраас ч онцгой анхаарал хандуулсан. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ зорилгоор ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХ ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН 62-Р ТОГТООЛ гаргасан явдал.

Энэ тогтоолыг хэрэгжүүлснээр нийслэлчүүд 2020 оны өвлийг УТАА УНИАР БАГАТАЙ өнгөрөөсөн бол 2021-2022 оны өвлийг ӨМНӨХ шигээ УТААН ДОТОР өнгөрүүлж байна. Асуудал газар авч Засгийн газар, хотын захиргааныхан ч сандарцгаалаа. Улмаар асуудал хариуцсан САЙДЫГ нь үүрэгт албан тушаалаас нь ЧӨЛӨӨЛЖ хариуцлага тооцов. Төрийн ажил цалгардалгүй, шуурхай явах ёстой. Энэ үүднээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж кабинетынхаа шинэ сайдыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн батлуулан. Тэрхүү шинэ сайд нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан ноён Бат-Өлзийн Бат-Эрдэнэ юм. О.Магнай, Т.Аюурсайхан нарын улстөрчдийн араас Шударга өрсөлдөөний газрыг нэр төртэй удирдаж, хэрэглэгчид, бизнесийнхнийг хамгаалдаг байгууллага байдаг гэдгийг мэдрүүлсэн хүн. Ямар сайндаа л “Сангийн яам, Гаалийн байгууллагын ажлыг манай ШӨХТГ хийж байна” хэмээн учирлаж байхав.

Шинэхэн сайд өнөөдөр томилогдсон өдрөө төрдөө тангараг өргөж, төрүүлж өсгөсөн аав ижийдээ хүндэтгэл үзүүлсэн бол өнөөдөр тамгаа гардан авч, ажилдаа ханцуй шамлан орлоо. Түүний хамгийн түрүүнд хийх ажил бол УТААГ бууруулах. Сайд ч “Би утааг бууруулахын тулд газар дээр нь ажиллана” хэмээн хэлсэн. Шинэхэн, залуухан сайдад одоо ажлаа хийж, амласнаа биелүүлэх л үлдлээ. Танд ажлын амжилт хүсье.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.160.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.