Олон өрх айлыг ОРОХ ОРОНГҮЙ болгосон ОНЦГОЙ ХОТХОН яасан бэ?
Сэдэв, асуудал
/
2022-02-01

Онцгой байдлын ерөнхий газрын УДИРДЛАГУУД 2017 онд АЖИЛТАН, АЛБА ХААГЧИДАА ОРОХ ОРОНТОЙ болгож байна гээд ОНЦГОЙ ХОТХОНЫ  шавыг тавилцаж, тууз хайчилж СҮР ДУУЛИАНЫГ эхлүүлсэн.

Харамсалтай нь өнөөдөр 2021 он. Онцгой хотхонгүй ОЛОН ЗУУН ӨРХ АЙЛ, ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД гудманд гархад хүрч, зарим нь подволд амьдарч байна
Хэний буруу вэ?
Хийгдсэн ажилгүй, хариуцлага хүлээх хүн үгүй ХИЙ ХООСОН БАЛГАС болсон ОНЦГОЙ ХОТХОНЫ  асуудалд ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГАЛ УНТРААХ 063 ДУГААР АНГИЙН  газраас ГАЗАР ТУСГААРЛАЖ ӨГСӨН  ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД огт хамаагүй болчихдог юм байна. Хамаг асуудал ЭХ ОРОНДОО очиж бүгсэн  БНХАУ-ын Ли Жин Фү гэгч хятадын иргэнээс хамааралтай болж байна. Монгол ЭХ ОРОНД нь МОНГОЛЧУУДЫГ ЛУЙВАРДАЖ,  хуулийг гутааж,  доромжилж болдог юм байна
Ор сураггүй болсон ХЯТАДЫН ИРГЭН, ОНЦГОЙ ХОТХОНЫ асуудалд ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР НЬ ямар тайлбар өгөх вэ?
Арга барсан ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД нь ийм бүрхэг зүйл  яриад сууж байдаг юм байна. Ард нь хохирсон 512 өрх айлыг одоо ЯАХ ВЭ? ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар  бригадын генерал Г.Ариунбуян болон тус газрын удирдлагууд АРГАЦААЖ хоног өдөр өнгөрөөгөөд сурчихсан юм байж. Гэтэл энэ мэт асуудлын ард тэд ТӨРИЙН ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГА гэгчээр шалтаглаж  ТЭВЧИЖ БОЛОХ ЗҮЙЛД тендер зарлаж УЛСЫН ТӨСӨВ үргүйдүүлж сууна.  Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж  УЛСЫН ТӨСӨВ хэмнэж ажиллах 43-Р ТООТ ТОГТООЛЫГ  үйлдсэн. Тус ТОГТООЛЫН хүрээнд ТӨРИЙН ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН  байгууллагаас бусад ТӨРИЙН болон, ОРОН НУТГИЙН ӨМЧИТ,  тэдгээрийн  оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын ДАРГА, ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ нарт  ТӨСВИЙН МӨНГӨ ХЭМНЭХ,  тэвчиж болох зүйлд ТӨСВИЙН МӨНГӨ ҮРЭХГҮЙ байхыг үүрэг болгосон
Гэтэл ТӨРИЙН ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН гэх тодотголд багтсан байгууллагын удирдлагуудад ТЭВЧИЖ БОЛОХ, зардал мөнгө хэмнэх тухай СЭТГЭЛ алга.  Тус заалтыг далимдуулж өндөр төсөвт тендерүүд зарласаар ирсэн.  ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД үүний тод жишээг харуулж байна. Тус газрын удирдлагууд ЦАР ТАХЛЫН хүнд цаг үед СОЁЛЫН ЗААЛНЫ ТОХИЖИЛТ, ӨРГӨТГӨЛ ЗАСВАР, СУРГАЛТЫН ТӨВИЙН БАЙРНЫ ТОХИЖИЛТ зэрэгт  1.9 ТЭРБУМ ТӨГРӨГ үржээ

 БАРИМТ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД 2021 оны 06-р сарын 04-ны өдөр СОЁЛЫН ЗААЛНЫ ТОХИЖИЛТ, ХӨРСНИЙ УС ЗАЙЛУУЛАХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГ үржээ.

Мөн 2021 оны 06-р сарын 30-ны өдөр ГҮНИЙ УСНЫ СУРГАЛТЫН ТӨВИЙН ӨВЛИЙН БАЙРНЫ ЗАСВАР ТОХИЖИЛТЫН АЖИЛ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 100 САЯ ТӨГРӨГ үржээ.

2021 оны 06-р сарын 04-ны өдөр СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН 34-Р АНГИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАР нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 130 САЯ төгрөг зарлагадсан байна.

Г.АРИУНБУЯН ГЕНЕРАЛАА  СОЁЛЫН ЗААЛ ТОХИЖУУЛАХ зэрэгт ТЭРБУМААР нь үрэх ОНЦ ЧУХАЛ АЖИЛ ЮМ УУ?

Олон өрх айлыг ОРОХ ОРОНГҮЙ болгосон ОНЦГОЙ ХОТХОН яасан бэ?

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.126.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.